ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Үзлэг оношлогоонд хамрагдаагүй жолооч нарыг 96 мянган төгрөгөөр торгоно
Есдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар нь мөрдөнө. Хэрвээ та энэ өдрөөс өмнө амжиж тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулаагүй бол 96000 төгрөгөөр торгуулна. Өөрөөр хэлбэл цалингийн доод хэмжээг хоёр хуваасантай тэнцэх мөнгөөр торгоно. Аж ахуйн нэгжийг 192000 төгрөгөөр торгохоор болоод буй.
Танд шинээр мөрдөгдөх хуулийн зарим заалтаас сонирхуулбал, Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт, бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол 48000 төгрөгөөр, хэрвээ бичиг баримтгүй этгээдэд тээврийн хэрэгслээ шилжүүлсэн бол 19200 төгрөгөөр, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг 96000 төгрөгөөр, хуулийн этгээдийн 192000 төгрөгөөр, улсын бүртгэлийн дугаар арилсан, бүдгэрсэн, дугаар буруу байрлуулсан тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон бол 48000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 192000, улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг 96000, хуулийн этгээдийг 384000 төгрөгөөр, улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг 192000 төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг нь хасах, хуулийн этгээдийг 960000 төгрөгөөр торгохоор заажээ.
Өнөөдрийн байдлаар 570 мянган тээврийн хэрэгслийн 351747 техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдаж, 180 мянган тээврийн хэрэгсэл хамрагдаагүй байна. Мөн 11480 жолоочид үзлэг оноглогоонд хамрагдаарай гэсэн мэссэж явуулсан гэнэ.
Тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд манай замын хөдөлгөөнд оролцож байгаа машины ихэнх нь асуудалгүй тэнцдэг. Тэнцээгүй тохиолдолд автозасварын газарт очиж үзлэгт тэнцээгүй зүйлээ засуулчихаад эргээд төлбөр төлөхгүйгээр үзлэг оношлогоонд хамрагдах боломжтой гэдгийг холбогдох албаныхан хэлж байв.
Есдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар нь мөрдөнө
Есдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар нь мөрдөнө. Хэрвээ та энэ өдрөөс өмнө амжиж тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулаагүй бол 96000 төгрөгөөр торгуулна. Өөрөөр хэлбэл цалингийн доод хэмжээг хоёр хуваасантай тэнцэх мөнгөөр торгоно. Аж ахуйн нэгжийг 192000 төгрөгөөр торгохоор болоод буй. Танд шинээр мөрдөгдөх хуулийн зарим заалтаас сонирхуулбал, Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт, бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол 48000 төгрөгөөр, хэрвээ бичиг баримтгүй этгээдэд тээврийн хэрэгслээ шилжүүлсэн бол 19200 төгрөгөөр, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг 96000 төгрөгөөр, хуулийн этгээдийн 192000 төгрөгөөр, улсын бүртгэлийн дугаар арилсан, бүдгэрсэн, дугаар буруу байрлуулсан тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон бол 48000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 192000, улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг 96000, хуулийн этгээдийг 384000 төгрөгөөр, улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг 192000 төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг нь хасах, хуулийн этгээдийг 960000 төгрөгөөр торгохоор заажээ.
Өнөөдрийн байдлаар 570 мянган тээврийн хэрэгслийн 351747 техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдаж, 180 мянган тээврийн хэрэгсэл хамрагдаагүй байна. Мөн 11480 жолоочид үзлэг оноглогоонд хамрагдаарай гэсэн мэссэж явуулсан гэнэ.
Тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд манай замын хөдөлгөөнд оролцож байгаа машины ихэнх нь асуудалгүй тэнцдэг. Тэнцээгүй тохиолдолд автозасварын газарт очиж үзлэгт тэнцээгүй зүйлээ засуулчихаад эргээд төлбөр төлөхгүйгээр үзлэг оношлогоонд хамрагдах боломжтой гэдгийг холбогдох албаныхан хэлж байв.
0 Сэтгэгдэл
























