Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Хохирогч Д.Тунгалаг: Цагдаа нар л хариуцлага үүрэх нь
“Долдугаар сарын 1”-нд цагдаа нар иргэд рүү гал нээснээс болж, дөрвөн иргэн амиа алдсан. Тэдний нэг талийгаач Р.Мөнх-Эрдэнэ. Тэрээр Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэст хэв журмын цагдаагаар ажиллаж байжээ. Хотод цагдаагийн байгууллагад ажиллахаар шилжиж ирээд удаагүй байтал “долдугаар сарын 1”-ний үймээн болж, буудуулж амиа алдсан аж.  
Цагдаагийн экс дарга нарын шүүх хуралд буудуулж амиа алдсан хохирогч нарын ар гэрийнхнээс төлөөлөл болж, талийгаач Р.Мөнх-Эрдэнийн ээж Д.Тунгалаг оролцсон юм. Шүүх хурал завсарлах үеэр түүнтэй уулзахад “Тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр “Цагдаад хүн бууд гэсэн тушаал хэн ч өгөөгүй” гэж мэдэгдэж байсан. Шүүх хурал дээр цагдаагийн дарга нарын хэлж байгаагаар бол хэдэн цагдаа л хэрэг хүлээх нь. Би үүнд их харамсч байна. Миний хүү ч гэсэн тэдэнтэй адилхан цагдаа байсан. Дарга нар нь “Бид хүн буудах тушаал өгөөгүй” гэж мэдүүлж байна. Тиймээс цагдаа нар үнэнээ л хэлэх хэрэгтэй. Тухайн үед хэн нь тушаал өгснийг хэлэхгүй бол өөрсдөө ял үүрэх нь байна л гэж шүүх хурлын явцаас харлаа. Тэгээд ч дарга нараас хэн нь тушаал өгөв гэдгийг тогтоогоогүй байж, тэднийг ч яллаж болохгүй” хэмээн ярьсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан