АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ч.Амарболд: Бид цэргийн гэмт хэргийн субъект биш. Шүүх ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргалаа
Сүхбаатар дүүргийн шүүхээс ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдод зургаан жил зургаан сар хорих ял оноож, гурван жилийг нь өршөөлд хамруулах шийдвэр гаргасан. Тэрээр эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шүүх бүрэлдэхүүнд хандаж хэлсэн юм.
Хошууч генерал Ч.Амарболд шүүх хурал дууссаны дараа сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
-Та шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэллээ. Үндэслэлээ хэлэхгүй юү?
-Сэтгүүлч та бүхэн ч гэсэн шүүхийн шийдвэрийг сонслоо шүү дээ. Миний ажилласан байдлыг шүүх тогтоолоо. Тухайн үед би ЦЕГ-ын тэргүүн дэд дарга байгаагүй. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Засгийн газрын ямар ч тогтоол, шийдвэр гаргаагүй. Би Дотоодын цэргийн дарга байгаагүй. Тиймээс шүүхийн шийдвэрээр намайг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга болгож, цэргийн гэмт хэрэгтэний төлөөлөл гэж яллаж байгаа нь үндэслэлгүй. Бид буруугүй. Бид цэргийн гэмт хэргийн субъект биш. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байтал ингэж яллаж байгааг нь бас гайхаж байна.
-ЭХГ-ын зургадугаар тасгийн цагдаа нар “Долдугаар сарын 1”-нд хүн буудсан тогтоогдсон. Тухайн үед дарга нар нь тэдэнд хяналт тавьж ажиллаагүй, ажил албандаа хайнга хандсан гэж шүүгч яллах үндэслэлээ тайлбарлалаа шүү дээ?
-Төр, иргэдээ хамгаалах үүргээ биелүүлж ажилласны төлөө яллагдлаа. Цагдаа хүн буудсан нь тогтоогдоогүй шүү дээ.
-Шүүх таны өмгөөлүүлэх эрхэнд халдсан уу. Таны өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй танилцах боломж олгоогүй гэсэн?
-Шүүх энэ хэргийг шийдвэрлэх гэж олон хууль зөрчсөн. Би өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй. Гэтэл миний хамгийн сүүлд сонгосон өмгөөлөгч хавтаст хэргээс нэг хуудас, нэг мөр ч уншаагүй шүүх хуралд оролцсон. Үүнээс л шүүх ямар шийдвэр гаргаж, яасан нь тод харагдана.

0 Сэтгэгдэл