Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Цагдаагийн экс дарга нарын эхнэрүүд хоорондоо зодолджээ
Сүхбаатар дүүргийн шүүх цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийг хоёр өдрийн турш хэлэлцэж, өчигдөр орой 22:20 цагийн үед шийдвэрээ гаргалаа. Шүүхийн шийдвэрийг сонсгох үед ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Ганбаатар, ЭХГ-ын дарга асан, хурандаа Ш.Батсүх нарын ар гэрийнхнээс нэг нэг төлөөлөл оролцуулсан. Бусад ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр хорих ангийн гадаа үлдсэн юм. Хэвлэлийнхнийг шүүхийн шийдвэр сонсохоор хорих анги руу нэвтэрсэн хойно шүүхийн шийдвэрийг сонссон дарга нарын эхнэрүүд хоорондоо зодолдсон ажээ. Учир нь, шүүхээс Ч.Амарболд, Ш.Батсүх нарт гурван жил зургаан сар, О.Зоригтод хоёр жил зургаан сар хорих ял оноосон. Харин Г.Ганбаатарт хоёр жил хорих ял оноосон боловч өршөөлд хамруулсан юм. Эл шийдвэр цагдаагийн ар гэрийнхэнд хүнд тусч, яахаараа залуу дарга нар бага ялтай өнгөрч, өршөөгддөг юм гэсэн эхнэрүүд нь хоорондоо зодолдох шалтгаан болсон гэдгийг ч эх сурвалж хэлэв. Тэднийг хэвлэлийнхний хараанд өртүүлэхгүйн тулд 461 дүгээр хорих ангийг хамгаалалтад авсан цагдаагийн ажилтнууд зодооныг нь таслан зогсоон байна.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан