ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
“Монгол хүн-2020 өнөөдөр, маргааш...” баруун бүсийн чуулга уулзалт болж байна
“Монгол хүн 2020 –Өнөөдөр, Маргааш... “ сэдэвт чуулга уулзалтыг АН орон даяар зохион байгуулж байна. Монгол орныг нийт 5 бүст хуваан зохион байгуулах уг чуулга уулзалтыг Баруун бүсээс эхлүүлж, өчигдөр Увс аймгийн Улаангом сум, Увс нуурын хөвөөнд “Монгол хүн 2020 – Өнөөдөр, маргааш... “ чуулганаа нээлээ.
Ардчилсан намаас зохион байгуулж байгаа Баруун бүсийн энэ чуулганд Монгол орны баруун бүст орших Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай гэсэн 5 аймгийн, сум тус бүрийн АН-ын төлөөлөл ирж оролцож байгаа юм. Нийт 420 гаруй төлөөлөгчид Улс орны хөгжил, нийгмийн тулгамдсан асуудлаар санал бодлоо уралдуулан, бүтэн хоёр өдрийн турш чуулна.
“Монгол хүн 2020- Өнөөдөр, Маргааш... “ сэдэвт Баруун бүсийн чуулганы гол зорилго нь АН-аас 2012 онд дэвшүүлсэн “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн гурван жилийн ажлаа дүгнэх, алдаа оноогоо цэгнэх, ололт, амжилтыг нь улам баталгаажуулж, дутуу байгаа зүйлийг хэрхэн хэрэгжүүлэх вэ, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг хэрхэн баяжуулах вэ гэдэг дээр намын гишүүд, орон нутгийн төлөөлөгчдийн санал, санаачлагыг тусгахад чиглэх аж.
Баруун бүсийн чуулга уулзалтыг нээж АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд үг хэлж, “Монгол хүн-2020-Өнөөдөр, Маргааш... “ сэдэвт илтгэл тавьлаа. Уг илтгэлд Ардчилсан нам эрх барьсан өнгөрсөн 3 жилийн хугацаанд эрх зүйн шинэчлэл, бүтээн байгуулалтад хэрхэн анхаарч ажилласан талаарх тоон мэдээллийг багтаасан байлаа.
Мөн Чуулга уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ, Засгийн газрын гишүүн, АН-ын Нарийн бичгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа нарын албаны хүмүүс оролцож байна.
Монгол хүн 2020-Өнөөдөр, Маргааш... чуулга уулзалт
-Ажилтай орлоготой Монгол хүн- Өнөөдөр, Маргааш...
-Эрдэм боловсролтой Монгол хүн-Өнөөдөр, Маргааш...
-Эрүүл чийрэг Монгол хүн –Өнөөдөр, Маргааш...
-Аюулгүй орчинтой Монгол хүн- Өнөөдөр, Маргааш...
-Эрх чөлөөтэй Монгол хүн – Өнөөдөр, Маргаан.... гэсэн 5 салбарт хуваагдан хуралдаж байна.
“Монгол хүн 2020 –Өнөөдөр, Маргааш... “ сэдэвт чуулга уулзалтыг АН орон даяар зохион байгуулж байна. Монгол орныг нийт 5 бүст хуваан зохион байгуулах уг чуулга уулзалтыг Баруун бүсээс эхлүүлж, өчигдөр Увс аймгийн Улаангом сум, Увс нуурын хөвөөнд “Монгол хүн 2020 – Өнөөдөр, маргааш... “ чуулганаа нээлээ.Ардчилсан намаас зохион байгуулж байгаа Баруун бүсийн энэ чуулганд Монгол орны баруун бүст орших Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай гэсэн 5 аймгийн, сум тус бүрийн АН-ын төлөөлөл ирж оролцож байгаа юм. Нийт 420 гаруй төлөөлөгчид Улс орны хөгжил, нийгмийн тулгамдсан асуудлаар санал бодлоо уралдуулан, бүтэн хоёр өдрийн турш чуулна.

0 Сэтгэгдэл