ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Буриадад хүчингийн хэрэг үйлдсэн монгол эрийг хайж байна

Наймдугаар сарын 9-ний өглөө ОХУ-ын Буриадын Горячинск тосгонд ганцаар явж байсан бүсгүйг машиндаа хүчээр суулган яваад тосгоны захад аваачин хүчиндсэн эрэгтэйг оросын цагдаагийнхан хайж байна. Тэр эрэгтэйг монгол хүн байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм байна. Хүчиндүүлсэн бүсгүй шокод орсноос хэрэгтнийг ч , машины дугаарыг ч тогтоож чадаагүй гэнэ. Ганцхан хэрэгтэн оросоор муу ярьж байсан, машинд байсан бусадтайгаа гадаадаар, магадгүй монголоор ярьж байсныг нь л мэдүүлжээ.
Горячинскт аав ээж дээрээ ирээд байсан бүсгүй 8-наас 9-нд шилжих шөнө найзуудтайгаа нийлж Байгаль нуурын эрэгт кафед наргиад өглөө нь гэрээдээ ганцаар явсан юм байна. Тосгоны төвд явж байхад нь мөнгөлөг өнгийн “Toyota Harrier” машин дэргэд нь зогсч жолооч нь муухан орос хэлээр хамт зугаалъя гэхэд бүсгүй татгалзжээ. Ингэхээр нь тэр залуу, бүсгүйг машиндаа хүчээр суулгасан байна. Энэ үеэр дэргэдүүр нь өнгөрч явсан 35-40 насны эрэгтэй бүсгүйн хашгирахыг сонсоод гүйн ирж машины хаалгыг нээхээр оролдсон ч хэрэгтэн түүнийг цохиж унагаагаад машиндаа суун тосгоноос гарч оджээ. Машинд нь хоёр эрэгтэй байж тэд хоорондоо гадаадаар, магадгүй монголоор ярьж байсан гэнэ.

Тосгоны захад очоод бүсгүйг машинаас гарган хүчирхийлсэн гэнэ. Бүсгүй хашгирахад зэргэлдээх байшингаас хүмүүс гарч ирэхэд хэрэгтэн зугтааж амжсан байна.
Одоо цагдаагийнхан гэмт хэрэг үйлдсэн сэжигтнийг хайхын зэрэгцээ бүсгүйд туслахаар очоод зодуулсан эрэгтэйг ч мөн эрэн сурвалжилж байна хэмээн http://www.baikal-daily.ru мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Irgen
Oron nytag ni kamertai l ium bainalee .Doroo oloh bailgyi.Er ni hileer garch baigaa mongolchyyd bygd l sogtyy soliotoi ni medegdehgyi hachin iumnyyd l gardag ium bainalee shyy dee.Bydyyleg.Sogtyy hyniig er ni hileer bytsaagaad yavyylchih heregtei neg bol eryyljyylehed changalaad uguh heregtei shyy dee.Sogtyy hymyys herees hetreed baina shyy dee.
2015.11.20