ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Денверийн гудамжинд тэмдэг байршууллаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 87 дугаар тогтоолоор Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруугаас Бээжингийн гудамж хүртэлх авто зам дагуу гудамжийг АНУ-ын Денвер хотын нэрэмжит гудамж болгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд тус гудамжинд тэмдэг байршуулах үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Денвер хотын Захирагч Майкл Ханкок тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хоёр хотын хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан Денвер хотын төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Денверийн гудамжны соёлын самбарыг байршуулж байгаа нь цаашид хоёр хот илүү их хөгжиж, хамтран ажиллахын бэлэг тэмдэг болж байна. Денвер гэж нэрлэсэн нь эгч, дүү хотуудын хувьд хүндэтгэл үзүүлэхээс гадна ардчиллын бэлэг тэмдэг болсон гэдгийг хэлэхийг хүсч байна. Денвер хотынхон биднийг дэмжин ажиллаж байхад бид хөгжлийн амжилтанд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Цаашид хоёр хот чадавхийг бэхжүүлэх чиглэлээр оюутан, мэргэжилтнүүд харилцан солилцож, дадлагажуулах болон эдийн засгийн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 87 дугаар тогтоолоор Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруугаас Бээжингийн гудамж хүртэлх авто зам дагуу гудамжийг АНУ-ын Денвер хотын нэрэмжит гудамж болгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд тус гудамжинд тэмдэг байршуулах үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Денвер хотын Захирагч Майкл Ханкок тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хоёр хотын хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан Денвер хотын төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Денверийн гудамжны соёлын самбарыг байршуулж байгаа нь цаашид хоёр хот илүү их хөгжиж, хамтран ажиллахын бэлэг тэмдэг болж байна. Денвер гэж нэрлэсэн нь эгч, дүү хотуудын хувьд хүндэтгэл үзүүлэхээс гадна ардчиллын бэлэг тэмдэг болсон гэдгийг хэлэхийг хүсч байна. Денвер хотынхон биднийг дэмжин ажиллаж байхад бид хөгжлийн амжилтанд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Цаашид хоёр хот чадавхийг бэхжүүлэх чиглэлээр оюутан, мэргэжилтнүүд харилцан солилцож, дадлагажуулах болон эдийн засгийн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон юм.
0 Сэтгэгдэл
























