ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Монгол Солонгосын эдийн засгийн форумын удирдах зөвлөлийн гишүүд уулзалдлаа
УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын ерөнхийлөгч Г.Батхүү, тус форумын Удирдах зөвлөлийн гишүүд болох УИХ-ын гишүүн Л.Болд, Су.Батболд, Н.Батцэрэг, Ж.Батсуурь, С.Одонтуяа, Н.Энхболд нар өнөөдөр /2015.08.11/ Солонгос-Монголын хамтарсан форумын ерөнхийлөгч Ү Юн Гын тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Монгол-Солонгосын эдийн засгийн форумын ерөнхийлөгч Г.Батхүү, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын үйл ажиллагааг Солонгосын тал идэвхтэй дэмжиж ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд, хоёр орны ард түмний найрамдалт харилцаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхээс гадна мал аж ахуй, газар тариалан, бусад салбарт шинэ технологи нэвтрүүлэхэд сүүлийн үед ихээхэн анхааран ажиллаж байгааг дурдлаа. Тэрбээр, эрүүл мэнд, боловсролын салбарын хамтын ажиллагаа идэвхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашдаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана хэмээлээ.
Монгол-Солонгосын эдийн засгийн форумын Удирдах зөвлөлийн гишүүд уулзалтын үеэр, Солонгосын тал монгол оюутнуудыг суралцахад дэмжлэг үзүүлж буйд талархаж байгаагаа хэлж байлаа.
Солонгосын “Алтан гадас” сангаас монголын 20 оюутныг тус улсад тэтгэлэгтэйгээр суралцуулах болсон бөгөөд тус сангийн тэргүүн Чон Жан Сон өмнө нь Солонгос-Монголын хамтарсан форумын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд энэхүү уулзалтад оролцсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд мөн багтсан юм.

Солонгос-Монголын хамтарсан форумын дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийг сургахаас гадна, зургаан аймгийн 40 гаруй суманд ногоочдод зориулсан сургалтыг солонгос мэргэжилтнүүд хариуцан явуулж, нийт 800 гаруй ногоочдыг хамруулсан талаар УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын ерөнхийлөгч Г.Батхүү хэлж байлаа.
Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Т.Буян-Ундрах болон албаны бусад хүмүүс байлцав. Солонгос-Монголын хамтарсан форумын төлөөлөгчид уулзалтын дараа УИХ-ын чуулганы танхим, Төрийн ордонтой танилцсан юм.

0 Сэтгэгдэл