Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ингэхийг мэдсэн бол Н.Энхбаяр эхнэрээ л сойх байж дээ
Сонгуулийн ерөнхий хорооноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргав. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.5.2 заалтыг үндэслэж ийн шийдвэр гаргасан байна. Энэхүү заалтад нэр дэвшүүлэхдээ тухайн хүний УИХ-ын гишүүн байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзнэ гэжээ.
Дээрх шаардлагыг Н.Энхбаяр биелүүлж чадахгүй гэж СЕХ үзэж. МАХН-ын даргыг нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл нь ердөө л энэ. Н.Энхбаярын хувьд мэдлэг боловсролоороо гологдох хүн биш. Тиймээс хуулийн энэ үгс түүнийг сонгуульд нэр дэвшихэд нөлөөлөөгүй л болов уу. Харин өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө ард түмэнд зориулж чадах эсэхэд нь СЕХ эргэлзэж ийм шийдвэр гаргасан юм болов уу.

Энэ удаагийн УИХ-ын сонгууль МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхний хувьд хатуухан болж өнгөрөх нь. Тус эвслээс сонгуульд нэр дэвших хүсэлт гаргасан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Ойдов, академич С.Нарангэрэл, профессор С.Авирмэд, Э.Батшугар нарыг СЕХ бүртгэхээс татгалзав.
Дээрх хүмүүсээс С.Авирмэд, С.Нарангэрэл нар нь төрийн албан хаагч, З.Ойдов нь МАН-ын гишүүн, Э.Батшугар нь цэргийн алба хаагаагүй гэсэн үндэслэлээр нэр дэвших эрхийг нь хасч.

Ийнхүү СЕХ-ныхонд шоовдорлогдсон МАХН-ынхан Үндсэн хуулийн цэцэд хандахаар болж.
Цэцийн шийдвэр гартал МАХН-ынхан дээрх хүмүүсийнхээ оронд нэр дэвшигч санал болгохгүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Ингэж МАН-ынхан МАХН-аас өшөөгөө авсан шиг авчихлаа гэж хардах хүн бий. Энэ удаагийн сонгуулиар МАН-ын гол өрсөлдөгч МАХН болох нь тодорхой байсан шүү дээ. Ямартай ч, энэ жилийн сонгуульд Н.Энхбаярын гэр бүлийнхэн од муутай байлаа. Аав, хүү хоёр хоёул нэр дэвшиж чадсангүй. Уг нь намын даргатан жагсаалтынхаа тэргүүн эгнээнд, хүү Э.Батшугар нь зурагдугаарт эрэмбэлэгдэн жагссан байсан юм. Сонгууль болтол шүүх хурлыг бүхий л боломжоороо сунжруулж, удаашруулах санаатай буй экс Ерөнхийлөгч тооцоо буруу хийж, алдчихлаа. Н.Энхбаяр СЕХ ингэж луу унжихыг нь эрт мэдсэн бол эхнэр О.Цолмонгоо нэр дэвшүүлэх байж дээ. О.Цолмонгийн хувьд цэргийн алба хаших шаардлагагүй, экс шиг үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярихгүй, оюун ухаан нь самуураагүй, эрүүл саруул байгаа. Н.Энхбаярын гэр бүлээс түүнээс өөр сонгуульд нэр дэвшигчийн болзол хангачих хүн даанч алга.  Тиймээс О.Цолмон сонгуульд нэрээ дэвшүүлчихсэн байхад СЕХ-д шалтаг олдохгүй л байсан биз. МАХН-ынхан Үндсэн хуулийн цэц руу гүйж цагаа барж сонгуультай золгох вий дээ. Нөхөн нэр дэвшүүлэх хугацаандаа ҮХЦ-ийн шийдвэр хүлээж суухаар гэр бүлээсээ заавал нэг хүн сонгуульд сойх учиртай бол сонголт О.Цолмонгоос өөр үлдсэнгүй. Угтаа Н.Энхбаярыг цаанаас нь удирддаг хүн О.Цолмонг гэдэг яриа хаа сайгүй л явж байдаг. Утсыг хөдөлгөгч ил гарах ганц арга л үлдэж байх шиг.
0 Сэтгэгдэл
Үндсэн хуулийн цэц ямар нэгэн намын харьярлалгүй байж ардчилалыг дээдлэх ёмтой бишүү. Хуулийг захруулах,намуудын хооронд яс хаях нэг тийм байгуулга юмшиг сүүлийн үед харагдах боллоо.Яах ёстой юм бол хэн шийдвэрлэх юм бол.Намуудын хоорондох дайн хэзээ дуусгавар болох юм бол.Ард түмэн хохироох ёсгүйг ҮХЦ-д анхааруулах хэрэгтэй...Намгүй сонгууль хийеээ
Хамгийн их уншсан