АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ч.Амарболд 3.6, О.Зоригт 2,6 Ш.Батсүх 3.6 жилийн ял сонсч Г.Ганбаатар өршөөгдөв
Сүхбаатар дүүргийн шүүх ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга, хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, дэд хурандаа Г.Ганбаатар, ЭХГ-ын дарга, хурандаа Ш.Батсүх нарт холбогдох хэргийг уржигдар 10:40 цагаас Ганц худагийн урьдчилан хорих төвд хэлэлцэж эхэлсэн. Шүүх хурал бүтэн өдрийн турш үргэлжилж, орой 23:00 цагт дууссан юм. Гэхдээ цагдаагийн экс дарга нарт холбогдох “долдугаар сарын 1”-ний гэх хэргийг эцэслэн шийдвэрлэж чадаагүй, улсын яллагч шүүгдэгч нарт ялын дүгнэлт сонсгосноор дууссан.
Шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж Ч.Амарболдод ес, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт найман жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа танилцуулжээ.
Харин өчигдөр болсон шүүх хурал өдөржин үргэлжилсэн. Цагдаагийн дарга дээрх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсээр байв. Тэд буудах тушаалыг цагдаагийн дарга нар өгөөгүй эргүүл хамгаалалтын 10 гаруй албан хаагч дур мэдэн өөрсдөө гал нээсэн гэж мэдүүлээд буй. Хариуцлагаас мултрах арга хайж албан хаагчид руугаа бүх бурууг чихсэн гэнэ. Эдгээр албан хаагчийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгаад удаж байна.
Шүүх хуралд тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр нарыг гэрчээр оролцох мэдээлэл байсан ч тэд ирсэнгүй. Учир нь, мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлгийг нь өчигдрийн хуралд танилцуулсан болохоор заавал биеэр ирж мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзжээ. Харин хохирогчдоос хөлөндөө буудуулсан хоёр хүүхэд, нуруундаа буудуулсан нэг хүн, амиа алдсан нэг иргэний ар гэрийг төлөөлж Б.Тунгалаг нар гэрчээр оролцов.
Цагдаагийн дарга нарын ар гэрийнхэн энэ хэргийг УИХ-ын сонгуулиас өмнө шийдэж, заавал ял оноох нь. Хэрэв шүүх ял оноох шийдвэр гаргачихвал сонгуулийн сурталчилгаанд ашиглаж, шоудна хэмээн үзэж байгаагаа өчигдөр хэлж байлаа. Хуралдаан өдөржин үргэлжилж 17:20 минутад шүүх хурал дууссан юм. Гэвч шийдвэр гаргах гэж зөвлөлдсөөр багагүй хугацааг өнгөрүүлсэн. Улсын яллагчийн санал болгосноор цагдаагийн дарга нарыг 8-9 жилээр яллах юм бол Ч.Амарболд, О.Зоригт нар хариуцлага хүлээхгүй өнгөрч магадгүй байгаа аж. Яагаад гэвэл Ч.Амарболд элэгний хорт хавдартай, О.Зоригт зүрхний хурц дутагдалтай гэж эмч нар нь хэлээд байгаа. Энэ өвчнүүд нь ялаас чөлөөлөх үндэслэл бүхий жагсаалтад багтдаг юм байна.
Дугаар шилжих мөчид: Шүүх хурлаас гаргасан шийдвэрээ танилцууллаа. Ч.Амарболд 6.6 жилийн ял сонссоноос 3 жилийг нь өршөөлд хамруулж, 3.6 жилийн ял эдлэх болов. О.Зоригтод 5.6 жилийн ял оноосноос 3 жилийг өршөөлд хамруулж 2.6 жилийн ял өгчээ. Ш.Батсүхэд 6.6 жилийн ял оноож, 3 жилийг нь өршөөлд хамруулж 3.6 жилийн ял сонсголоо. Харин Г.Ганбаатарт шүүх 2 жилийн ял оноосон ч өршөөлд хамруулж ялгүй болж байгаа аж.

0 Сэтгэгдэл