ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хорт хавдар улаан бурхан малаас хүнд халддаг өвчин гэжээ
Малчдын маань дийлэнх нь ДЭМБ-ын зөвлөмжит хэмжээнээс бага ус хэрэглэдэн бөгөөд усны саваа тогтмол угааж хэвшээгүй гэдгээ асуумж судалгаанд оролцохдоо илэрхийлжээ. Түүгээр зогсохгүй судалгаанд оролцогсдын 15 хувь нь сардаа нэг удаа усанд ордог гэж хариулсан байгаа юм. Мэдээж халуун усны газар тэр бүр очоод усанд ороод байх боломжгүй учраас дийлэнх нь гэртээ усаа халаагаад л ордог хэвээрээ. Тэдний 62 хувь нь амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур амьдардаг гэсэн тухай Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаанд дурджээ. Судалгаанд баруун, зүүн, төвийн бүсээс нийт 500-гаад малчдыг сонгон хамруулсан бөгөөд малчдын амьдрал ахуй эрүүл мэндийн нөхцөлийг нь судлах зорилгоор өнгөрсөн жил энэ асуулгыг явуулжээ.

Судалгаанаас харахад малчдын дунд амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтэний мөн зүрх судас, шээс бэлгийн тогтолцооны өвчлөл зонхилж байгаа гэсэн дүгнэлт гарсан байгаа юм. Гэхдээ л малчдын өвчлөлийн тэргүүлэх байрыг мэдрэлийн болон гэмтэл бэртэл зонхилж байгаа нь статистик мэдээнээс харагдана.
Дэлхий нийтээр таргалалттай тэмцэх тухай ярьж байгаа өнөө үед хотынхны төсөөллөөр хамгийн их биеийн хүчний ажил хийж, байнгын хөдөлгөөнд ажилладаг малчид маань биеийн жингийн индексийн эрсдэлийн үнэлгээгээр 1,6 хувь нь тураалтай, 48 хувь нь хэвийн жинтэй, 34,8 хувь нь илүүдэл жинтэй, , 14.1 хувь нь 1-р зэргийн, 1.1 хувь нь 2-р зэргийн таргалалттай гэсэн дүгнэлт гарчээ. Гэхдээ хүйсээр нь авч үзвэл эрчүүдийн 34 хувь нь эмэгтэйчүүдийн 65,2 хувь нь таргалалттай байгаа юм.
Хамгийн сайшаалтай зүйл нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдал, мөн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтаараа тун өндөр хувьтай гарч. Тэгэхээр малчид маань биеэ гаргуунд хаян малын хойноос хөөцөлдсөөр яваад унахаасаа өмнө эмнэлэгт ирдэг гэсэн ойлголтыг халах боломжтой болжээ. Мөн эрүүл мэндийн даатгалын хууль шинэчлэгдсэн энэ нөхцөлд даатгалын мөн чанарыг ойлгож, сайн дураараа хамрагдах болсон нь үнэхээр сайшаалтай. Гэвч орлогын эх үүсвэр нь зөвхөн малын түүхий эд зарж борлуулсан орлого нь байдаг. Энэ нь тогтмол биш гэж нийгмийн эрүүл мэндийн төвөөс дүгнэснээс үзвэл малчдын амьдрал сайжирч байна гэж хэлэх хараахан болоогүй бололтой.
Малчдын хувьд хамгийн сайн мэдэж, өөрийгөө байнга урьдчилан сэргийлж байх зүйл бол малаас хүнд халдварладаг элдэв төрлийн өвчин юм. Харамсалтай нь судалгаанд хамрагдсан малчид маань хорт хавдар, улаан бурхныг малаас хүнд халдварладаг өвчний тоонд оруулж бичсэн байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс малчид малаас хүнд халдварлах өвчин, тэдгээрээс урьдчилн сэргийлэх талаар хангалтгүй мэдлэгтэй байна гэсэн дүгнэлт хийсэн байгаа юм.

0 Сэтгэгдэл