ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Удирдах зөвлөлийн хурал боллоо
“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын Удирдах Зөвлөлийн анхдугаар хурал боллоо. Анхдугаар хуралдаанаар Удирдах зөвлөлийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнийг, нарийн бичгийн даргаар паркийн дарга М.Гончигжав нарыг сонголоо. Тус паркийн дарга М.Гончигжав нь 2014, 2015 оны нэгдүгээр хагас жил хүртэлх ажлын явцыг танилцуулав. Дараагийн хурлаар Цэвэрлэх байгууламж, зөвлөх баг байгуулах, хөрөнгө оруулалтын боломжууд, нийслэлийн 2015 оны төсвийн тодотголын санал хүргүүлэх тухай асуудлуудыг бэлтгэн танилцуулах үүрэг өгсөн байна. Тус паркын удирдах зөвлөлийн гишүүнээр Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Балжинням, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн, Арьё ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нар ажилладаг юм.
0 Сэтгэгдэл
























