ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Угсраа автобус ирэх долоо хоногоос иргэдэд үйлчилнэ

Монгол орны цаг агаарын нөхцөл байдалд тохирсон хүйтний улиралд цантахгүй шил цонхтой, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой тусгай тоноглолтой угсраа автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар болоод байгаа. Гэвч тус тээврийн хэрэгслийг өнгөрөгч долдугаар сарын 09-нөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх байсан ч Энхтайваны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын явцтай холбоотойгоор хойшуулаад байсан юм. Харин өчигдөр тус замыг нээсэн учир угсраа автобусыг ирэх долоо хоногоос нийтийн тээвэрт явуулахаар болжээ. Нийслэлийн Засаг даргын “Парк шинэчлэлт хийх тухай” А/514 дугаар захирамжийн дагуу “Маз” НХК-тай МАЗ маркийн 215067 загварын 20 ширхэг угсраа автобус худалдан авах гэрээг байгуулан, өнгөрсөн сарын 26-нд албан ёсоор хүлээлгэн өгсөн.
Угсраа автобус нь 18.7м урттай, 2.55м өргөнтэй, нам шалтай, 38 суудалтай, нийт 160 зорчигчийн багтаамжтай, экологийн Евро-3 стандартын шаардлага хангасан автобус юм.

0 Сэтгэгдэл