Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Төрийн албан хаагчийн шалгалтыг маргааш 44 хүн өгнө
Төрийн албаны зөвлөлд шалгалт өгөх хүсэлт гаргасан хүмүүсээс маргааш сорилын шалгалтыг цахим хэлбэрээр авах гэнэ. Тус албанд бүрдүүлж өгсөн баримт бичиг нь шаардлага хангасан нийт 44 хүнээс шалгалт авахаар болжээ. Тэдгээр нь Засгийн газрын агентлагт гараад буй орон тоонд шалгалт өгөх юм байна. Цөмийн энергийн газарт гэхэд 13 хүн, Үндэсний статистикийн хороонд долоо, Санхүүгийн зохицуулах хороонд хоёр, Газрын тосны газарт найм, Төрийн өмчийн хороонд зургаа, Татварын ерөнхий газарт хоёр, Жендерийн үндэсний хороонд хоёр, Архивын ерөнхий газарт гурав, Автозамын газарт нэг хүн шалгалт өгөх ёстой аж. Шалгалт өглөөний 8, 10 цагт эхлэнэ. Хоцорсон бол оруулахгүй гэнэ. Төрийн албаны зөвлөлд тухайн байгууллагаас ажлын байрны захиалга ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалт зарладаг. Тэр дагуу нь дээрх хүмүүсээс төрийн албаны шалгалт авч, түүн дундаас тэнцсэн хүмүүсээс сонгон шалгаруулж тухайн хүсэлт тавьсан агентлагт санал болгодог юм байна.  
Л.Номин
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан