“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Өмнөговийн хулан, хар сүүлтийн сүрэг уул уурхайн нөлөөнд хашигджээ
АНУ-д төвтэй “The Nature Conservancy” байгууллага уул уурхай говийн байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийж байна. Тэдний хийсэн судалгааны явцад хулан, хар сүүлтийн хамгийн том сүрэг Оюу толгойгоос баруун тийшээ нутаглаж буйг тогтоожээ. Гэтэл тэр хавьд Таван толгойн чиглэлийн зам тавигдаж 24 цагийн турш тасралтгүйгээр хүнд даацын автомашинууд нүүрс тээвэрлэж, түүгээр ч барахгүй төмөр зам тавихаар ярьж байгаа. Хүн, техникийн энэ түрэмгийллээс болоод хулан, хар сүүлтийн сүрэг хэсэгхэн газарт гацчихаад байгаа аж. Өвсөн тэжээлтнүүдийн хувьд бэлчээр, усны соргогийг бараадан явж тарга тэвээргээ авдаг. Гэтэл тэр амьдралынх нь хэрэгцээт хоол тэжээл, унд ус, эрч хүчээ авах замыг нь хаагаад хаячихсан болохыг судалгаа харуулж байна. Уг судалгааг хийж дуусах үед хулан, хар сүүлтийн сүрэгт үүнээс өөр ямар сөрөг нөлөө, бэрхшээл тохиолдоод байгаа нь бүрэн тодорхой болох аж. Хэрвээ аюулд орох хэмжээний байвал зөөвөрлөж өөр газарт нутагшуулах буюу дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ авах гэнэ.
АНУ-д төвтэй “The Nature Conservancy” байгууллага уул уурхай говийн байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийж байна. Тэдний хийсэн судалгааны явцад хулан, хар сүүлтийн хамгийн том сүрэг Оюу толгойгоос баруун тийшээ нутаглаж буйг тогтоожээ. Гэтэл тэр хавьд Таван толгойн чиглэлийн зам тавигдаж 24 цагийн турш тасралтгүйгээр хүнд даацын автомашинууд нүүрс тээвэрлэж, түүгээр ч барахгүй төмөр зам тавихаар ярьж байгаа. Хүн, техникийн энэ түрэмгийллээс болоод хулан, хар сүүлтийн сүрэг хэсэгхэн газарт гацчихаад байгаа аж. Өвсөн тэжээлтнүүдийн хувьд бэлчээр, усны соргогийг бараадан явж тарга тэвээргээ авдаг. Гэтэл тэр амьдралынх нь хэрэгцээт хоол тэжээл, унд ус, эрч хүчээ авах замыг нь хаагаад хаячихсан болохыг судалгаа харуулж байна. Уг судалгааг хийж дуусах үед хулан, хар сүүлтийн сүрэгт үүнээс өөр ямар сөрөг нөлөө, бэрхшээл тохиолдоод байгаа нь бүрэн тодорхой болох аж. Хэрвээ аюулд орох хэмжээний байвал зөөвөрлөж өөр газарт нутагшуулах буюу дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ авах гэнэ.У.Бадам
0 Сэтгэгдэл
























