ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Л.Гансүх Н.Алтанхуягийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргажээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болсон боловч 14 хонгийн хугацаатай хойшлов.

Учир нь шүүгдэгч дараагийн шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Налайхын нүүрсний уурхайн удирдлагуудыг гэрчээр оролцуулах, шинжээчдийн багийг оролцуулах хүсэлт гаргажээ.
Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд эхэлсэн боловч энэ сарын 17-ны өдөр хүртэл хойшиллоо. Тус хурлын үеэр шүүгдэгч Л.Гансүхийн нэг өмгөөлөгч сургалттай тул хойшлуулах хүсэлт гаргасан байв. Мөн Л.Гансүх биеийн байдал тааруу байгаагаа хэллээ. Тэрбээр АТГ хүний эрхийг хэт зөрчсөн гэдгийг ч дурьдсан юм.Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутгаж байгаа бөгөөд Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт шалгаж буйг АТГ-аас мэдээлж байсан билээ.

0 Сэтгэгдэл