ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Нийслэлийн Засаг дарга Киргиз Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаеваг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаеваг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн олон улсын хүндэтгэлийн хуралд таныг оролцсонд таатай байна. Баяр сайхан болж өндөрлөлөө. Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын олон ажил өрнөж байна. Бид УИХ – аар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний толотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагийн баримт бичиг” – ийг батлуулсан. Тус төлөвлөгөөгөөр нилээн прагматик зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд Киргиз улсын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах сонирхолтой байна. Ирэх жилээс бид хөрөнгө оруулагчдад зориулсан оффис бэлдэхээр төлөвлөж байгаа юм. Бидэнд хөгжлийн түлхүүр илүү ойр байгаа учир хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэлээ.
Харин Бүгд Найрамдах Киргиз Улсын ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаева Бид Улаанбаатар хоттой хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлж, Киргизийн хөрөнгө оруулагчид нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ уламжиллаа.

0 Сэтгэгдэл