Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Талхны үнэ 0.3 хувиар өссөн байна
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордоос иргэд баялгийн үр өгөөж хүртэнэ
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
Ч.Сайханбилэг Крымыг Монголд авах санал тавьсан уу
Крымыг Монголд эргүүлж өг хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэгийн өмнөөс Америкийн зохиолч Борис Фишман ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд захидал бичжээ. Тэрээр Зөвлөлт холбоот улс задарсан нь хууль ёсных эсэхийг шалгахаар ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын шийдвэрийн талаар “Politico” сэтгүүлд бичсэн шог өгүүлэлдээ ингэж дурдсан байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн нэрийн өмнөөс Борис Фишман тэртээ XY зуунд Москвагийн гүнлэг нь Татар–монголчуудын захиргаанаас гарсан нь хууль ёсны үйлдэл мөн үү гэж Путинээс асуужээ. Тэгээд Оросууд монголын алдагдсан газар нутаг болох Казань, Астрахань, болон Крымыг эргүүлж өгөх нь зүйтэй гэсэн санал тавьжээ. Үүнийгээ яг л украины хямралыг далимдуулсан шийдвэртэй адил гэсэн байна.
Фишман өөрийнхөө захидалд тодорхой он цаг баримтуудыг дурдаж Угре гол дээрх тулаанаас хойш 529 жил 11 сар 15 хоногийн дараа 1480 онд Москва нь Алтан Ордоос тусгаарласан гээд “Уг нь манай тал цэргээ татсан. Танай тал ч цэргээ Москва руу татсан. Гэтэл танайх ялалтын баяр тэмдэглэж байдаг. Хар л даа, хоёр тал хоёулаа цэргээ татахаар ямар юмных нь ялалт байх билээ” гэж Фишман Сайханбилэгийн өмнөөс бичжээ.
Америкийн зохиолч бас ОХУ-ын ерөнхийлөгчид Бат хаан байгаагүй бол танайд ямар ч ГУЛАГ байхгүй байх байсан гэжээ. “Биднээс өмнө зөвхөн боолчуудыг л цаазалдаг байсан. Харин биднээс хойш бүгдийг цаазалдаг болсон. Биднээс өмнө тамлах нь сонирхогчдын өрөвдмөөр ажил байсан бол биднээс хойш мэргэжлийн баг үүнийг хийдэг болсон. Харин бид танай хүн амыг шингэлж өгсөн л дөө. Үүний минь төлөө биднийг өршөөх буй заа” гэж “Сайханбилэг” бичиж байх юм гэнэ.

Зохиолч бас ЗХУ тарж бутарсныг XIY зуунд Монголын эзэнт гүрэн бутарсантай зүйрлээд, Сайханбилэг ерөнхий сайд “1480 онд алдагдсан, өнөө ч гэсэн монгол угсаатнууд амьдарч байгаа газар нутгаа өмгөөлөлдөө авах болсон” гэсэн байна. Энэ газар нутгуудаа “Сайханбилэг”-Фишман ээлж дараагаар эргүүлж авна гээд “Энэ газар нутгуудыг одоохондоо та удирдаад, өдөр тутмын ажлыг нь амжуулж бай. Харин би Ерөнхийлөгч болоод өөрчилнө. Эцсийн эцэст бид чинь ардчилагчид шүү дээ” гэсэн байна.

“Амар тайван, ардчилсан монголын өмнөөс өршөөл эрье” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Сайханбилэгийн дүрд тоглосон америк зохиолч Борис Фишман ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд бичсэн захидлаа өндөрлөжээ.
Америк зохиолчийн энэ өгүүллийн талаар Монгол улс ч, ОХУ ч ямар нэгэн тайлбар хийж, няцаагаагүй байна хэмээн newsbabr.com сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл