Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Өнгө өнгийн PR, худал уриа, амлалт


Улс төрийн хүчнүүдийн өнгө өнгийн сурталчилгаанд умбаж, эх орон даяар улстөржиж эхэллээ. Учир нь, сурталчилгаа албан ёсоор эхэлсэн болохоор. Нийтээр дагаж мөрдөх хууль, журмын дагуу пиараа явуулах нь нэр дэвшигчдийн эрх. Харин сурталчилгаа эхлэхээс өмнө өөрсдийгөө рекламдсан хүмүүст багахан саад учирсан. Тодруулбал, ийм зүйл хийсэн нэр бүхий нөхдийг тухайн сонгуулийн хороо нь бүртгэхгүй хэмээн хэсэг сандаргав. Буруутай үйлдэл хийсэн нөхдүүд тойргийн хорооныхныг аргадаж, шалихгүй зүйл хэмээн баахан панаалдсан ч эрх бүхий хүмүүс нь баахан гэдийсэн сурагтай. Эрх ямбаа хэтрүүлсэн хүмүүс тойргийн хорооныхныг загнах ихдэж, дуугүй суух багадсан гэнэ. Гэвч эцсийн дүндээ тойрог, хэсгийн хорооныхон буулт хийж, нэрийг нь жагсаалтаас хасч дийлэлгүй тойрогт нь өрсөлдүүлж, аавын хүүгийн хүчийг сорихоор болсон юм. Ийнхүү хэсэгхэн хугацаанд маргаан өрнүүлээд амжсан нэр дэвших эрхийн асуудал намжлаа. Нэр дэвших эрхээ хасуулаагүй болохоор одоо пиардах ажилдаа ханцуй шамлан ороод байгаа аж.

Өнөөдөр нийслэл хот гэлтгүй хөдөө орон нутагт байх ханын болон сурталгааны самбаруудад нам эвслээс нэр дэвшигчдийн хачин чамин хувцастай, өнгө дүрсний гайхамшиг болсон зургууд өлгөөстэй, хадаатай. Тэрхүү зүйлийг харсан хүмүүс өөр хоорондоо “Үүнийг дэмжинэ их юм хийсэн. Тэр нь дэмий нөхөр байна билээ” гэх мэтээр ярилцах. Өрх гэрийн тэргүүн, тэргүүн хатагтай нар ч сонгуулийн талаар багахан маргаан өрнүүлж буй биз. Ёстой л улс төрийг чи сонирхохгүй ч тэр чамайг сонирхоно, өөртөө хүчээр дурлуулна гэдэг л болж байна. Сонгууль гэдэг ийм л айхтар ид шидтэй үйл ажиллагаа. Яагаад гэвэл, телевизийн суваг болгоноор сурталчилгаа гарч, орой болгон хэн нэгэн нэр дэвшигч, намын пиарчин хаалга тогшин зурагт хуудас, сонин, сэтгүүл сарвайна. Нэгэнт өгсөн учир хуудсыг эргүүлж, зургийг нь үзнэ. Ингээд л яах ч аргагүй байдлаар улс төр гээчид татагдаж байгаа юм. Харин хайр дурлалаа илэрхийлэх мөч нь санал хураах өдөр. Тухайн өдрийн өглөө ир­гэний үнэмлэхээ өвөртөлж аваад л хэсгийн хорооны зүг алхана. Саналын хуудсаа ав­чи­хаад хэнд нь хайраа зарлах вэ хэмээн хэсэг бодно. Ажиж сонжиж байгаад л арай дөнгүүр гэснийг нь сонгон нэрийнх нь өмнөх хэсгийг бөглөж гарна шүү дээ. Ингэж л улс төрд өөрийн мэдэлгүй татагдан орж байгаа юм.

Энэ удаагийн сонгуульд оролцож буй намууд өөр өөрийн гэсэн уриа гаргасан байна. Сонгууль болгоноор л ийм зүйл хийдэг. Гэвч хэрэгжүүлсэн нь хэр билээ. Дүр төрхөө өөрчилж чадаагүй ч нэрээ солиод амжсан нам ёстой гоё уриатай юм билээ. “Хүн бүрт ижил боломж, нийгэмд шударга ёс” гэж байгаа. Хэрэв энэ уриа нь хэрэгжвэл сайхан л байна. Ядуурал, авлига, албан тушаалын ялгаа гэж байхгүй болох нь. Гэтэл энэ бүхнийг хэн хөгжөөн дэмжиж, хөхиүлэн сайшаасаар өнөөдөртэй золгуулав. Ард түмэнтэйгээ шударгаар харьцаж байсан билүү. Энэ асуултын хариуг олоход толгойгоо нэг их өвтгөхгүй биз. Нөгөө л анхдагч улс төрийн хүчин гэгдэх МАН-ынхан гэж иргэд хэлэх болов уу. Учир нь, өнөөдөр төрийн өндөр алба хашиж яваа хүмүүсийн дийлэнх нь тус намын угшилтай хүмүүс. Авлигад өртөж, төсвийн мөнгөөр тоглож, гараа угаадаг нь мөн л тус намд байдаг гэхэд хилсдэхгүй биз. Эхнээсээ аавын хаалга татаж, хар гэрт хоригдож, дээлээ нөмөрсөн тал бий. Нийгэмд хар мөр тарьснаа ухааран энэ сонгуулиас хойш шударга ёс тогтоохоор зорьж байна уу гэх асуулт ургах. Парламент, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн үед бүх намууд хөхөө мэт донгодож, тогос адил үзэсгэлэнтэй байж, тагтаа шиг гэмгүй цагаан болдог нь ёс мэт болсон зүйл. Тэд сонгуулийн маргаашнаас л хэлж ярьсан амласнаа мартах нь элбэг. Бараг л тэгж хэлсэн билүү санахгүй байна хэмээн хариу барих. Үүнээс харахад сонгуульд нэр дэвшигчид өөрийн хэлж ярьснаа мартаж, умартах өвчтэй хүмүүс байдаг бололтой. Өмнөх 76 дотор ийм төрлийн өвчин эмгэг туссан хүн цөөнгүй байсан. Ихэвчлэн МАН-д. Нэр дэвшиж буй тойргоо бараг л бурхан, бумбын орон болгоно гэх нь холгүй амлалт өгч, ам гаран төрийн түшээ болсон байдаг. Гэвч биелэлт нь 100 хувьд хүрэхгүй, зарим бүр тэг хувьтай.
Нэг иймэрхүү маягаар л сонгуулийн үед пиарддаг гэхэд болно. Энэхүү давалгаа өдгөө эд эрч хүчээ аван, эргээ даван хаялж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан