Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орны хуралдаанд оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын Бээжин хотод энэ сарын 6, 7-нд болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XII хуралдаанд оролцож байна. Өчигдөр эхэлсэн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев, Афганистан Улсын Ерөнхийлөгч Х.Карзай, Узбекстан Улсын Ерөнхийлөгч И.Каримов зэрэг төрийн тэргүүнтэй  уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон хуралдаанаар яригдах асуудлуудаар санал солилцжээ. Энэхүү зөвлөлийн хуралдаанаар гишүүн орнууд Мөнхийн энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийн бүс нутгийг байгуулах тухай Тунхаглал, ШХАБ-ын дунд хугацааны хөгжлийн стратегийн үндсэн чиглэл, Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдалд занал учруулах үйл явдлын үед авах улс төр, дипломатын арга хэмжээ болон механизмын журам зэрэг хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан