ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
850 аж ахуйн нэгжид хуушуурын зөвшөөрөл олгожээ
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээний газрууд хэрхэн ажиллах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа мэдээлэл хийлээ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих удирдамж, “Монгол хуушуур-2015” фестиваль, дүүргүүдийн тусгайлсан талбайд гарах хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын байршил, худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулав. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас худалдаа үйлчилгээний газруудад аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллах талаар зааварчилгаа өглөө.
2015 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн худалдаа үйлчилгээний талбайд “Монгол хуушуур-2015” фестивалийгзохион байгуулах юм байна. Фестиваль нь Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлүүлэх үндсэн зорилготой. Энэ хүрээнд хамгийн том хуушуур хийсэн 2, хамгийн амттай хуушуур хийсэн 2, хамгийн цэмцгэр асартай 2 , нийт 6 номинациар 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулж тус бүр 1 сая төгрөгөөр шагнаж олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулна.
Баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар хамтран худалдаа, үйлчилгээнд хяналт тавин ажиллана. Энэ жил нийт 850 аж ахуйн нэгжид хуушуурын зөвшөөрлийг дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс олгож байна.

0 Сэтгэгдэл