ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Японы поп соёлын өдөрлөг Хүүхдийн паркт болно
Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд маргааш “Японы поп соёлын өдөрлөг”-ийг тус яамны зүгээс зохион байгуулна.

Уг арга хэмжээг Монголын хүүхэд залуусын сонирхдог Японы анимэ, манга, косплэй зэргийн фэнүүдийн нэгдэл болох Монгол дахь Японы соёлыг сонирхогчдын холбоотой хамтран зохион байгуулах юм.
Энэ үеэр косплэй, дууны тэмцээн, кэндо ба каратэгийн үзүүлбэр гэх мэт төрөл бүрийн тайзны хөтөлбөрөөс гадна олон сонирхолтой булангуудыг ажиллуулахаар бэлтгэжээ. Түүнчлэн өнгөрсөн жил Японд зохион байгуулсан “Найм дахь удаагийн манга шагнал” уралдааны Гран при шагналт, манга зураач Н.Эрдэнэбаяр болон Мисс Visit Japan Аялал жуулчлалын элч А.Баярцэцэг /“Miss International 2014”-д Монгол Улсыг төлөөлөн оролцсон/ нар уг өдөрлөгт зочноор хүрэлцэн ирж оролцох юм. Мөн Япон улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар болон H.I.S компани Японы аялал жуулчлалыг танилцуулах буланг нээн ажиллуулна.
Энэхүү арга хэмжээгээр дамжуулан Монголчуудад “Cool Japan” буюу Япон орны гайхалтай талуудыг илүү таниулж чадна хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

0 Сэтгэгдэл