ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
“Монгол хуушуур - 2015” фестиваль зохион байгуулна
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран “Монгол хуушуур - 2015” фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна. Фестиваль нь Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилготой.

Энэ жилийн наадмаар нийт 850 аж ахуйн нэгжид хуушуурын зөвшөөрөл олгох бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадмаар худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс фестивалийн хүрээнд хамгийн том хуушуур хийсэн 2, хамгийн амттай хуушуур хийсэн 2, хамгийн цэмцгэр асартай 2, нийт 6 номинациар 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулж тус бүр 1 сая төгрөгөөр шагнана. Шалгарсан аж ахуйн нэгж, иргэдэд шагналыг нийслэлийн Засаг дарга, дүүргүүдийн Засаг дарга нар Хүй долоон худагт тусгайлан бэлтгэсэн талбайд 07 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тусгайлан бэлтгэсэн талбайд 07 дугаар сарын 12-ны өдрийн 13.00 цагт тус тус гардуулна.
Фестивалийн хүрээнд наадмын талбайд хуушуурын үйлчилгээ явуулж буй газрууд “Манайд зочлоорой” сэдэвт худалдаа үйлчилгээний асраар үйлчлүүлэх эрхийн бичгийг 20 наадамчдад гардуулна. Мөн батлагдсан хөтөлбөрийн дагуу Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт урлагийн тоглолт, үзэгчдийн дундах тэмцээн, хөгжөөнт хөтөлбөрүүд зохион байгуулах юм.
Наадамчдын дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцаг аялуулж санал авах бөгөөд “Хамгийн амттай хуушуур”, “Хэн олон хуушуур идэх вэ”, “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн, “Хамгийн том хуушуур”, “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ”, “Хэн хуушуурын гурилыг хурдан элдэх вэ”,“Би хуушуурыг хамгийн хурдан чимхэж чадна” тэмцээнүүдийг зохион байгуулна. Мөн дүүрэг бүрийн наадмын талбай дээрх хуушуурын үйлчилгээний газрууд наадамчдад зориулан танилцуулга, ая дууны мэндчилгээ явуулж чөлөөт үзүүлбэрүүд үзүүлнэ.

0 Сэтгэгдэл