ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Зайсанд амьдарч байгаа иргэдэд газрын гэрчилгээ гардуулав
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэдэд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр таван жилийн хугацаатай газар ашиглалтын гэрчилгээ гардууллаа.

Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хороо нь Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хязгаарлалтын бүсэд хамаардаг. Тиймээс тэнд суурьшсан иргэд газар өмчлөх битгий хэл, ашиглах эрхээ эдэлж чаддаггүй. Иймд газрын зөрчилгүй нийт 302 иргэнд газар ашиглах эрхийг эхний ээлжинд олгохоор шийдвэрлэж, өнөөдөр тэдгээрээс 27 иргэнд ашиглалтын гэрчилгээг нь гардуулав.
Тус дүүргийн 11 дүгээрр хорооны иргэн Д.Даваасүрэн, “Зайсангийн аманд 40 жил амьдарч байна. Газар ашиглах гэрчилгээгээ 10 гаруй жил хөөцөлдсөн ч эрх бүхий байгууллагууд шийдэж өгөхгүй өдийг хүрсэн. Энэ олон жил хөөцөлдөж чадаагүй гэрчилгээг зургаахан сарын дотор шийдэж өгсөнд маш их баяртай байна” гэв. Эдгээр иргэний газар ашиглалтын гэрчилгээг өмчлөх, эзэмших эрх болгох тал дээр УИХ-д хууль оруулах түвшинд хүртэл анхаарч ажиллана гэж албаны төлөөлөгчид хэллээ.

0 Сэтгэгдэл