ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
“PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадам энэ амралтын өдрүүдэд болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадмыг 06 дугаар сарын 27,28-нд “Монгол шилтгээн”-д зохион байгуулах гэж байна. Тус наадам нь 14 дэх жилдээ зохион байгуулагдах бөгөөд наадмын гол зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.
Энэхүү өдөрлөгт "Playtime", “Шинэ Давалгаа”, "Нааглихац" тайзнаа уран бүтээлээ барих Khalisee, The Tourists, Homosapien “Headline”, Mrs.M /Sing Like a Pro team/, Dj Mika D / A.V.E team/, DJ Tuvshin /Mint Out team/, Vibelist team, HiFi team нар уригдан оролцох бөгөөд азтай 2 хос тасалбарын эзнийг хүрэлцэн ирсэн залуучууд дундаас тодруулах болно.
Наадмын тасалбарыг Хай-Фай Рекордзийн салбаруудаар болон 1900-1950 иар үнэгүй хүргүүлэн худалдаалж байна. Мөн Юнителийн хэрэглэгчид GG оноогоо ашиглан Юнителийн 40 мянгат, Өргөө 2, Хорооллын салбаруудаас 15%-20%-ийн хямдралтайгаар худалдан авах таатай боломжийг Танд олгож байна. Тасалбарыг нэг өдрийн 30,000₮, хоёр өдрийн 50,000₮-өөр худалдаалж байна.

0 Сэтгэгдэл