ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Д.Намсрайноров нэг сая төгрөгийн шагналтай уралдаан зарлажээ
Б.МӨНХЖАРГАЛ

Дуучин Д.Намсрайноровын шинэ уран бүтээл болох “Сарны саруултайд” дууны хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжав, үгийг яруу найрагч Ч.Алтантүлхүүр зохиожээ. Тэрээр сошиал вэбсайтын хэрэглэгч найз нарынхаа дунд “Сарны саруултайд амжих уу” мэргэжлийн болон сонирхогч, бүх нийтэд зориулсан видео бичлэгийн нэг хувилбар бүтээх уралдаан зарлаад байгаа юм. Видео бичлэгийг агуулгын хувьд ямар нэгэн стандартад баригдалгүй өөрийн хүссэн хэлбэр, өнгө төрхөөр хийж болох бөгөөд бүтээсэн видео бичлэгээ d.namsrainorov@gmail.com и-мэйл хаягаар илгээх ёстой аж. Уралдаанд нь шалгарсан эхний бүтээлийн эзэн 1,000,000 төгрөгтэй болохоос гадна дуучны уран бүтээлийн дээжисийг бэлэг болгон авах нь. Мөн оролцсон бүх хүнд нэг өдрийг “Нарны орон” баазад өнгөрүүлэх боломж олгож байгаа аж. Дашрамд сонирхуулахад, уг аялал нь ямар нэгэн төлбөргүй бөгөөд "Сарны саруултайд" дууг нь дүрсжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм байна.

0 Сэтгэгдэл