Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Э.Батшугарыг цэргийн алба хаагаагүй учир нэр дэвшүүлэхгүй гэжээ
Сонгуулийн хугацаа тулсан, намуудын нэр дэвшигчид яг таг тодорчихоод байгаа энэ үед Сонгуулийн ерөнхий хороо хэд хэдэн нэр дэвшигчийг шаардлага хангахгүй гэж нэрийг нь бүртгэхээс татгалзсан хариу өгөөд байгаа. МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь нэгдүгээр сарын 1-нээс  өмнө төрийн албаны ажлаа хүлээлгэж өгөөгүй, хуульч С.Нарангэрэлийг МАН-ын бага хурлын гишүүн байж МАХН-аас нэр дэвших гэж байгаа нь хуулинд нийцэхгүй гэж үзсэн. Мөн МАХН-ын хоёр ч гол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаад байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ, ЦЕГ, ШШГЕГ-аас тодорхойлолт авч байж бүртгэнэ хэмээн түр хойшлуулаад байгаа. Тэгвэл Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг  УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй гэсэн хуулийн үндэслэлийг СЕХ-ныхон гаргаж иржээ.

Шинээр нэмэлт, өөрчлөлт оруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд ял шийтгэлгүй, өр төлбөргүй байх зэргээс гадна энэ жил 27 нас хүрээгүй бол заавал цэргийн алба хаасан байж нэр дэвших тухай заалт орсон байгаа юм. Тодруулбал, энэ хуулийн 26.4.3-т “Цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх”,  26.5-д  “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө 27 нас хүрсэн иргэнд энэ хуулийн 26.4.3 дахь заалт хамаарахгүй” гэжээ. Энэ нь 2011 оны арванхоёрдугаар сараас өмнө 27 нас хүрсэн хүнд хамаагүй. Харин Э.Батшугар нь энэ жил 25 настай тул заавал цэргийн алба хаасан байх шаардлагатай болж байгаа юм. Тэрбээр АНУ-д эдийн засгийн чиглэлээр суралцаж, дэлхийн томоохон банкуудын нэг “Голдман Сакс”-д ажиллаж байсан, нэг үгээр хэлбэр номын мөр хөөсөн хүн. Үүнийхээ хариуд сонгуульд нэр дэвшиж чадахгүй болж байгаа бололтой.

Одоо цэргийн албаа мөнгө төлөөд дүйцүүлж, хаая гэсэн ч цэрэг татлагын хугацаа дууссан тул боломжгүй гэнэ. Тиймээс Э.Батшугар нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагдахад хүрээд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан