ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Циркийн сургуулийнхан ХБК-д хичээллэнэ
Нийслэлийн Дашчойлин хийдийн баруун талд орших /Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо/ МУГЖ Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургуулийн байранд өчигдөр орой гал гарсныг Онцгой байдлын аврах ангийн албан хаагчид унтраажээ.

Түймэр өчигдөр 20 цагийн үед гарсан байна. Циркээс хамгийн сүүлд орой 19 цагийн үед хүн гарч явжээ. Гал юунаас гарсан нь тодорхойгүй байгаа бөгөөд эх сурвалжийн хэлснээр уг байранд засварын ажлаар гагнуур хийж байжээ. Хуучнаар "Бөмбөгөр ногоон театр" хэмээн олноо алдаршсан уг түүхт барилга нь 1880 онд баригдсан юм.
Өдгөө энэ барилга дотор манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц циркийн сургууль байрладаг. Сургуульд 26 хүүхэд суралцдаг 15 багш ажилладаг. Дөрвөн жилд ганц удаа элсэлт авдаг бөгөөд одоо суралцаж байгаа хүүхдүүд ирэх жил төгсөх юм. Харин ирэх намраас хичээллэж эхлэх хүүхдүүдээ бүртгэсэн байв. Ирэх жил төгсөх циркийн сургуулийнхан өдөр бүр бэлтгэл хийж байгаа бөгөөд гал гарсан өдөр оройн 19 цагт бэлтгэл хийгээд тарсан байна. Одоогоор бэлтгэл сургуулилтаа хийх байргүй болсон уран бүтээлчид ХБК-д хичээллэхээр болоод байгаа юм.
Тус барилгын үе үеийн монгол циркийн алтан фонд хадгалагдаж байсан архивын хэсэг ч галд өртжээ. Гал түймрийн шалтгааныг тогтоох ажлын хэсэг гарсан бөгөөд хариу нь 14 хоногийн дараа гарах юм байна. Галд хамгийн их өртсөн хэсэг нь тус сургуулийн арын хэсэг болох агуулах байжээ.

0 Сэтгэгдэл