ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Гэр хорооллын 7241 иргэн амины орон сууцтай болох төсөлд хамрагдана

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчинг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулах зорилгоор нийслэлийн ИТХ – ын 23/02 дугаар тогтоолоор баталсан “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд нийслэлийн 6 дүүргийн 8 байршилд Газар шинэчлэн зохион байгуулж, амины орон сууцтай болох төсөл хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг төслийн талбарт хамрагдаж байгаа иргэдтэй биечлэн уулзаж санал бодлыг нь сонссон бөгөөд өнөөдөр тус төсөлд хамрагдаж буй нийт 8 байршлын иргэдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Та бүхэн өөрийнхөө, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө газар шинэчлэн сайжруулах үйл ажиллагаанд санаачилгатай, идэвхитэй оролцож байгаад таатай байна. Улаанбаатар хотыг агаар, хөрсний бохирдолгүй, орчны доройтолгүй болгох цорын ганц арга зам бол гэр хорооллыг тохилог орон сууцны хороолол болгох юм. Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулж, иргэдийг амины орон сууцтай болгох энэхүү үйл явц бол маш амаргүй ажил. Тийм ч учраас уг ажлыг бүү улс төржүүлээрэй гэдгийг дахин дахин хэлмээр байна” гэлээ.

Нийслэлийн 6 дүүргийн дараахь байршлуудад Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг эхлүүлж байна. Үүнд:
|
№ |
Төслийн талбарын байршил |
ИТЗ-ийн нэр |
Талбайн хэмжээ /га/ |
Нэгж талбарын тоо |
Хүн ам |
Иргэдийн бүлгийн тоо |
|
1 |
БЗД, 19-р хороо, Цайз зах орчим |
“Цайз хотхон” |
12,0 |
184 |
717 |
8 |
|
2 |
БЗД, 27-р хороо, Дарь-Эхийн шинэ буудал орчим |
“Дарь-Эх хотхон” |
16,0 |
258 |
1568 |
9 |
|
3 |
СБД, 13-р хороо, Таван буудал орчим |
“Есөн Эрдэнэ” |
9,74 |
183 |
752 |
5 |
|
4 |
ЧД 17-р хороо, Хуучин эцэс орчим |
“Ивээл” |
9,2 |
96 |
314 |
5 |
|
5 |
БГД 23-р хороо, Хөтөл орчим |
“Шинэ шийдэл” |
9,86 |
149 |
788 |
8 |
|
6 |
ХУД 9-р хороо, 107-р цэргийн анги орчим |
“Нарлаг Буянт-Ухаа” |
18,4 |
212 |
848 |
6 |
|
7 |
СХД, 11-р хороо, Хөтөл орчим |
“Эхлэл” |
9,8 |
150 |
590 |
6 |
|
8 |
СХД, 23-р хороо, Хангай зах орчим |
“Оргил” |
24 |
313 |
1664 |
8 |
|
|
Нийт |
8 |
109 |
1545 |
7241 |
55 |
0 Сэтгэгдэл