УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Химичид холбоотой болов
Химийн салбарынхны чуулга уулзалт болж, хурлаараа Монголын химич, химийн инженер-технологичдын холбоо байгуулжээ. Өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудын хөгжилд химийн аж үйлдвэрийн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг. Монголд уг салбарыг хөгжүүлэхийн тулд шинээр байгуулагдсан Химич, химийн инженер-технологичдын холбоо нь төр засаг, хувийн хэвшлийнхэн, гадны хөгжилтэй орнуудтай хамтарч ажиллах юм байна. Тус холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг сонгожээ. Тэрбээр Япон улсын Киото хотын Политехникийн дээд сургуулийг хими технологийн инженер мэргэжлээр төгссөн юм байна.
Монголын химич, химийн инженер-технологичдын холбооны тэргүүнээр ШУТИС-ийн Материалын технологийн сургуулийн захирал, Ph.D П.Мөнхбаатарыг сонгожээ. МУИС-ийн Хими, химийн инженерийн сургуулийн профессор, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Мон химо” компанийн эрдэм шинжилгээний төвийн захирал, Ph.D Д.Дэмбэрэлнямбуу, ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүү, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Чанар хяналтын хэлтсийн лабораториудын чанарын менежер Н.Хандсүрэн, “Монос” группийн ерөнхийлөгч, Ph.D, проф. Л.Хүрэлбаатар нарын 15 эрдэмтэн Монголын химич, химийн инженер-технологичдын холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон байна.

0 Сэтгэгдэл