ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Явуулын үзлэгт 8000 гаруй малчин хамрагдлаа
2014 оны жилийн эцсийн судалгаагаар зорилтот сумын хүн амын 45-70 хувийг малчин эзэлж байна. Тиймээс орон нутгаас санаачлан “Малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын нэг болгож Малчдын эрүүл мэндийн явуулын үзлэг амжилттай хийгдэж байна. Аймгийн БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ханхонгор сумын Жаргалант багийн төвд ажиллалаа. Энэхүү үзлэгт Жаргалант багийн 100 гаруй малчин хамрагдаж мэдрэл, дотор, чих хамар хоолой, дүрс оношилгоо, шүд, эмэгтэйчүүд, зүрхний цахилгаан бичлэг болон лабораторийн зэрэг долоон төрлийн шинжилгээнд хамрагдсан байна.
Өмнөговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хөдөөгийн малчин өрхийн хүн амд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүлжүүлэх, хянах арга хэмжээг зохион байгуулах зэрэг эрүүл мэндийн зорилтуудыг тусган хэрэгжүүлж байна. Энэ зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа ажлын нэг нь Малчдын эрүүл мэндийн явуулын үзлэг юм. Орон нутагт анх удаа хэрэгжүүлж байгаа Малчдын явуулын үзлэг нь хөдөөгийн малчин өрхийн хүн амын дунд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх зорилготой юм байна. Ингэснээр хүн амын өвчлөлийн судалгааг гаргах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүлжүүлэх, ажлын байранд сургах үйл ажиллагааг цогцоор нь зохион байгуулж тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах аар зорьж байгааг албаныхан хэлж байна.
Явуулын үзлэгийн багийхан энэ жил долоон сумын 22 багт ажиллах юм байна. Одоогийн байдлаар давхарсан тоогоор 8000 гаруй иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулж шаардлагатай иргэдэд эмчилгээ хийж эхлээд байна

0 Сэтгэгдэл