АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
24 дүгээр тойргийн хороо бие даан нэр дэвшигчийн эрхэнд халдсан гэв
“Төр нийгмийн гаж тогтолцооноос болж хэлмэгдэгсдийн хороо” ТББ-ын тэргүүн С.Төмөр Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороод Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж, бие даан нэр дэвшигчдийн эрхийг нь боогдууллаа хэмээн сэтгүүлчдэд хандлаа. Тэрээр УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлжээ. СЕХ, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойргийн хороонд холбогдох бүх бичиг баримтаа бүрдүүлж өгсөн боловч нэр дэвшигчийн үнэмлэх олгохгүй байгаа гэнэ. Учир нь, тус тойргийн хорооныхон 1300 хүний гарын үсгийг хуурамчаар зурж, материал бүрдүүлж өгсөн, дэмжигч иргэдийн бүртгэл шаардлага хангаагүй гэж буруутгасан байна.
Бие даан нэр дэвшигч С.Төмөр “2008 оны сонгууль будлиантай болсныг хүн бүхэн мэдэж байгаа. Энэ будлианыг улс төрийн нам, бизнесийн бүлэглэлийнхэн зохион байгуулсан. Гардан гүйцэтгэгчид нь сонгуулийн тойргийн хорооныхон. Сонгуулийн хорооныхон бие даан нэр дэвшигчдээс өө сэв хайж, тэднийг сонгуульд оролцуулахгүй байх бодлого барьж байна. Холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн атлаа сонгуулийн тойргийн хорооноос одоо болтол нэр дэвшигчийн үнэмлэхээ авч чадаагүй байна. Уг нь, хуульд зааснаар долоо хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж өгөх ёстой. Гэтэл тэгэхгүй байна. СЕХ-нд ч энэ талаар гомдол гаргасан байгаа. Надаас мөрийн хөтөлбөр нэхсэн. Би мөрийн хөтөлбөрийн төслөө өгсөн л дөө. Ингэж СЕХ, 24 дүгээр тойргийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг минь өгөхгүй, бүр хуурамч бүртгэл бүрдүүлсэн гэж гүтгэж байна. Энэ нь намайг дэмжсэн 1300 хүний эрхэнд ч давхар халдсан явдал боллоо” гэв.
“Төр нийгмийн гаж тогтолцооноос болж хэлмэгдэгсдийн хороо” ТББ-ын тэргүүн С.Төмөр Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороод Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж, бие даан нэр дэвшигчдийн эрхийг нь боогдууллаа хэмээн сэтгүүлчдэд хандлаа. Тэрээр УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлжээ. СЕХ, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойргийн хороонд холбогдох бүх бичиг баримтаа бүрдүүлж өгсөн боловч нэр дэвшигчийн үнэмлэх олгохгүй байгаа гэнэ. Учир нь, тус тойргийн хорооныхон 1300 хүний гарын үсгийг хуурамчаар зурж, материал бүрдүүлж өгсөн, дэмжигч иргэдийн бүртгэл шаардлага хангаагүй гэж буруутгасан байна. Бие даан нэр дэвшигч С.Төмөр “2008 оны сонгууль будлиантай болсныг хүн бүхэн мэдэж байгаа. Энэ будлианыг улс төрийн нам, бизнесийн бүлэглэлийнхэн зохион байгуулсан. Гардан гүйцэтгэгчид нь сонгуулийн тойргийн хорооныхон. Сонгуулийн хорооныхон бие даан нэр дэвшигчдээс өө сэв хайж, тэднийг сонгуульд оролцуулахгүй байх бодлого барьж байна. Холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн атлаа сонгуулийн тойргийн хорооноос одоо болтол нэр дэвшигчийн үнэмлэхээ авч чадаагүй байна. Уг нь, хуульд зааснаар долоо хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж өгөх ёстой. Гэтэл тэгэхгүй байна. СЕХ-нд ч энэ талаар гомдол гаргасан байгаа. Надаас мөрийн хөтөлбөр нэхсэн. Би мөрийн хөтөлбөрийн төслөө өгсөн л дөө. Ингэж СЕХ, 24 дүгээр тойргийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг минь өгөхгүй, бүр хуурамч бүртгэл бүрдүүлсэн гэж гүтгэж байна. Энэ нь намайг дэмжсэн 1300 хүний эрхэнд ч давхар халдсан явдал боллоо” гэв.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
























