ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус хууль (шинэчилсэн найруулга) өнгөрсөн оны долдугаар сард батлагджээ. Хуулиар газрын тосны салбар дахь төрийн байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, нөөц ашигласны төлбөр (рояалти)-ийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөвчлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгон зохицуулсан.
Тус хуулиар хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг гүйцэтгэх бөгөөд энэ ажлыг гүйцэтгэх явцад хуулийн тодорхой бус зохицуулалтын улмаас зарим асуудлыг үүсгэжээ.
Уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эрх зүйн орчин тодорхой бус байгааг тодорхой болгож, гэрээлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг хоёр заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдааг засч хуулийн төслийг боловсруулжээ.
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус хууль (шинэчилсэн найруулга) өнгөрсөн оны долдугаар сард батлагджээ. Хуулиар газрын тосны салбар дахь төрийн байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, нөөц ашигласны төлбөр (рояалти)-ийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөвчлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгон зохицуулсан.Тус хуулиар хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг гүйцэтгэх бөгөөд энэ ажлыг гүйцэтгэх явцад хуулийн тодорхой бус зохицуулалтын улмаас зарим асуудлыг үүсгэжээ.
Уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эрх зүйн орчин тодорхой бус байгааг тодорхой болгож, гэрээлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг хоёр заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдааг засч хуулийн төслийг боловсруулжээ.
0 Сэтгэгдэл
























