ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Тендерийн ажил гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт мөрдөж ажиллана уу
Энэ намар Улаанбаатар хотод олон улсын хэмжээний томоохон хурал, чуулган зохион байгуулах, ирэх онд АСЕМ-ынуулзалт хийхтэй холбоотой нийслэл хот бүтээн байгуулалтын ажлаа шуурхай зохион байгуулахад анхаарал тавьж байна. Тендерийн сонгон шалгаруулалтыг шуурхайлахаас гадна гүйцэтгэлийг богино хугацаанд чанартай хийх чадвартай, хариуцлагатай компанийг шалгаруулах мөн компанийн ажилчид, хөндлөнгийн иргэдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдлээс хамгаалахад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага ач холбогдол өгч ажилладаг.

Хотын төвийн шугам хоолойн засварын ажил болоод зуслангийн чиглэлийн автозам шинэчлэх ажил ид өрнөж буй энэ үедкомпаниудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарыг чанд мөрдөж ажиллахыг анхааруулж байна.
Жил бүрийн зун намрын улиралд бүтээн байгуулалтын тэр дундаа барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас болж осол гэмтэл олноор гарч, хүний амь нас эрсддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Нийслэлээс “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохицуулах нийтлэг журам” гарган мөрдөж байгаа. Мөн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцогчдод “мэргэжлийн хөдөлмөр хамгааллын инженертэй байх бөгөөд үндсэн ажилтан байх”, “Ажилчдын болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг даатгуулсан байхгэсэншаардлагыг тавьдаг. Иймд аж ахуйн нэгжүүд хөдөлмөр хамгааллын инженерийг талбайд ажиллуулж холбогдох дүрэм, журам, стандартыг хангуулах, технологийн шинэчлэлтэй холбогдуулаад тэдгээрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч хэвших, хөдөлмөр хамгааллын хувцасаар хангах болон хэрэглэж хэвшүүлэх, туслах ажилтныг мэдээллээр хангах, шаардлагатай тэмдэг тэмдэглэгээ, хашлага хаалтыг стандартын дагуу хийж байршуулах зэрэг анхан шатны шаардлагыг хатуу баримтлах, дагаж мөрдөхийг анхааруулья.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар

0 Сэтгэгдэл