УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Нарс” зуслан хүүхдүүдээ өнөөдөр хүлээж авна
Зун болж багачуудын амралт эхэлсэн энэ цаг үед эцэг, эхчүүд хүүхдээ аятай тухтай амрааж, агаар салхинд гаргахыг чухалчилдаг байгаа. Энэ жил хот тойрсон цөөн хэдэн хүүхдийн зуслан үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр бэлтгэлээ базаагаад байгаа юм билээ. Ингээд энэ талаархи мэдээллийг Нийслэлийн хүүхдийн төлөө газрын сургуулийн өмнөх боловсрол болон зуслангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Хөхөөгөөс тодрууллаа.
-Энэ жил хэдэн зуслан үйл ажиллагаагаа явуулж эхлэх зөвшөөрлөө аваад байна вэ?
-Улаанбаатар хот орчмын ногоон бүсэд 29 хүүхдийн зуслан байдаг. Энэ удаад 19 нь үйл ажиллагаа явуулахаар болсон. Шинээр нэмэгдсэн гэвэл Батлан хамгаалах яамны Сэлэнгэ аймагт байдаг “Шонхор” зуслан байна. Уг нь, найман жилийн өмнө үйл ажиллагаа явуулдаг байсан юм.
-Хүүхдийн зуслангууд маргаашаас /өнөөдрөөс/ хүүхдүүдээ хүлээж авна гэсэн. Аль нь эхэлж хүүхдүүдээ авахаар болов?
-“Нарс” зуслан авахаар болсон. Зуслан бүр хүүхэд хүлээн авах хугацаагаа харилцан адилгүй ирүүлсэн. Гэхдээ энэ долоо хоногтоо багтаад ихэнх нь хүүхдүүдээ авч эхэлнэ.
-Хүүхдүүдээ авч явахдаа аюулгүй байдлыг нь хэрхэн хангах вэ?
-Автобусных нь урд, хойно нь цагдаагийн маяактай машин явна. Өмнө нь ч гэсэн ийм л хамгаалалт дор явдаг байсан шүү дээ. Гэхдээ маргааш /өнөөдөр/ НЗДТГ-т энэ асуудлаар хуралдана.
-Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй гэсэн байх аа?
-Тийм ээ. Бүх зуслангийн 7-10 хоногийн амралтын эрхийн бичгийн үнэ 110-120 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа.
-Ингэхэд эрхийн бичиг болон зуслангуудтай холбоотой мэдээллийг хаанаас авч болох вэ?
-Нийслэлийн хүүхдийн төлөө газраас авч болно. Бүх зуслангийн эрхийн бичиг манай дээр зарагдаж байгаа. Мөн www.child.ub.gov.mn сайтаас зуслангуудын тухай мэдээлэл, холбогдох мэргэжилтнүүдийнх нь гар утасны дугаарыг авч болно.

0 Сэтгэгдэл
aza
nars huuhdiin zulangiin eelj ni heden hednees ve????7 honogiin une hed ve?
2012.06.20