Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ерөнхийлөгч Эх дэлхийн манлайлагч болжээ
НҮБ-аас  хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд гавьяа байгуулагчдыг жил бүр шалгаруулдаг “Эх дэлхийн манлайлагчид” шагнал \”Champions of the Earth” award\-ын 2012 оны эзнээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тодруулж байгаагаа НҮБ албан ёсоор зарлалаа. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс санал болгож, салбар бүрийн лидерүүдээс санал хураасны үндсэн дээр тодруулдаг уг шагналыг байгаль орчныг хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэж, үр дүнтэй бодлого хэрэгжүүлж, үйл ажиллагаагаараа манлайлсан удирдагчид, нийгмийн зүтгэлтнүүдэд олгодог юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эх дэлхийн манлайлагчид” шагналын “Бодлогын манлайлагч”-ийн эзэн боллоо.

“Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байгаль орчныг хамгаалах талаар улсдаа хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа , олон улсын тавцан дээр хэрэгжүүлж буй санал санаачилгууд нь даян дэлхийд манлайлж буйг бид энэхүү шагналаар дамжуулан зарлаж байгаадаа баяртай байна. Дэлхийн дулаарлаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шийдвэр, санаачилгууд үр дүнтэй хэрэгжиж байна хэмээн бид зүй ёсоор үнэлж байна.  Тэрээр мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, залуу үед хүрээлэн буй орчны талаархи боловсрол олгож,  байгаль орчинд ээлтэй уул уурхайн бодлого хэрэгжүүлэн, ус агаарыг бохирдлоос хамгаалах чиглэлээр олон санал санаачилга гаргаж, бодлого тодорхойлогчдын дундаас ялгарч манлайлж байна” гэж НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр мэдэгдэлдээ дурджээ.

0 Сэтгэгдэл
шагнал эзнээ олсон эсэхийг өмнөговьчууд хэлэх байх даа хэдэн төгрөгөөр энэ шагналыг авсан бол
Хамгийн их уншсан