ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Засаг даргын Тамгын газрын дарга нарын семинар болж байна
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж байгаа энэ семинараар засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр болон нутгийн захиргааны үйлчилгээ хүргэх чадавхийг бэхжүүлэх талаар хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрэх ач холбогдолтой гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд хэллээ.

ЗДТГ-ын дарга нарт Швейцарийн хөгжлийн агентлагийн менежер Жак Мера Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн талаар, олон улсын зөвлөх Штефан Пфаеффли Төвлөрлийг сааруулах стратегийн баримт бичгийн боловсруулалтын явцын талаар танилцуулга хийсэн.
Орон нутгийн түвшинд үйлчилгээ хүргэхэд гарч байгаа хүндрэлүүд болон шийдвэрлэх арга зам, аймаг, сумын ЗДТГ-ын чадавхийг бэхжүүлэх хэрэгцээ, сургалтын хөтөлбөрийн өнөөгийн байдлын үнэлгээ зэрэг асуудлаар хэлэцүүлэг зохион байгуулж, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын 2014 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шинжилгээний дүн болон анхаарах асуудлыг хэлэлцэх тус семинар хоёр өдөр үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл