УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
МУИС хэзээ багш нартаа хүлээн зөвшөөрөгдсөн захиралтай болох вэ
heterhii ih nom unshaad balairch bn da
Б.СОНОР
2012 оны сүүлийн 10 хоногт МУИС-ийн ректор С.Төмөр-Очир, МУБИС-ийн ректор Б.Жадамба, АШУҮИС-ийн ректор Ц.Лхагвасүрэн, ХААИС-ийн ректор Б.Бямбаа, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нар ажлаа зэрэг шахуу үүрэг гүйцэтгэгчид хүлээлгэн өгч байсан. Тухайн үед шинэ удирдлага, шинэ бүтцээр ажлаа эхлээд байсан БШУЯ-нд дээрх таван сургуулийн шинэ ректорын сонгон шалгаруулалт явуулах хүндхэн ачаа ирсэн гэхэд болно. Хэдэн сар үргэлжилсний эцэст 2013 оны хичээлийн шинэ жилийн ихэнд бүх сургуулийг захиралтай болгож байсан билээ. Харин өнгөрсөн оноос эхлэн дээд боловсролын шинэчлэлийг шат дараалалтай зохион байгуулж, өдгөө чигээ гаргаад зөв замаараа урагшилж байгаа гэхэд болно.
Тэгвэл Монгол Улсын хамгийн ууган гэх тодотголтой МУИС-ийн шинэ ректороор А.Галтбаяр томилогдсон ч сургуульд нь түүнийг эсэргүүцэгчид угтан авч АТГ шалгуурахаар өгч байлаа. Томилогдсон цагаасаа эхлэн хамгийн их хэл ам дагуулсан түүнийг Дээд боловсролын шинэчлэл нэрээр багш, эрдэмтдийг ажилгүй болгох нь, сургуулийн төсвөөс хувьдаа идсэн гэх зэргээр багш нар нь илүүтэй эсэргүүцэж байв. Харин А.Галтбаяр энэ бүхнээс залхсан уу, эсвэл өөр шалтгаантай байсан уу эрүүл мэндээрээ шалтаглаж өнгөрсөн оны сүүлээр ажлаа өгсөн. Түүний оронд БСШУ-ы сайдын тушаалаар Дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллаж байсан Р.Бат-Эрдэнийг томилсон билээ.
Тэгвэл тус сургуулийн багш нарын холбоо дахиад л шинэ захирлаа эсэргүүцээд эхэллээ. Р.Бат-Эрдэнийн хувьд одоогоор түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Түүнийг энэ албан тушаалд томилогдоход БСШУЯ-наас тун удахгүй сонгон шалгаруулалтыг албан ёсоор явуулна гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч МУИС-ийн багш нарын холбоо сонгон шалгаруулалт болох хугацааг хүлээж тэвчсэнгүй бололтой Төрийн албаны зөвлөлд хандлаа. Төрийн албаны зүгээс “...Томилгооны асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна. Иймд МУИС-ийн захирлын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг үүрэг болгож байна” гэсэн хариулт өгч БСШУ-ы сайд Л.Гантөмөрт нэг хувийг нь хүргүүлсэн байна.
МУИС-ийн Багш нарын холбооноос Р.Бат-Эрдэнийн гаргаж байгаа шийдвэрүүдийг хууль бус хэмээн үзэж байна. Учир нь МУИС-ийн дүрэмд өдөр тутмын үйл ажиллагааг захирал төлөөлнө гэсэн заалт байдаг аж. Тиймээс төлбөрийн нэмэгдэл, нийгмийн халамжтай холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа нь хууль бус байх вий хэмээн сэрэмжилж байгаа гэнэ. Уг нь Р.Бат-Эрдэнийг БСШУ-ы сайдын тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Тиймээс албан ёсны сонгон шалгаруулалтаар хэн нэгэн захирал болох хүртэл түүний шийдвэр албан ёсных баймаар. Бусад байгууллагад ч ийм л зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл МУИС-ийн багш нарын холбооны зүгээс манай сургуулийн сайн сайхан байдал бидэнтэй холбоотой. МУИС нураад уначихвал, сургалтын чанар нь муудвал маш олон хүнд хамаатай учраас ямар байгаад нь санаа зовохоос аргагүй хэмээн үзэж байна. Тэд өмнөх захирлаа шинэчлэл гэсэн нэрээр будлиантай ажил хийж байна хэмээн буруутгаж байсан бол одоо шинэчлэлийг зөв замд нь оруулаад аваад явах хүн сонгогдоосой хэмээн үзэж байгаагаа хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн байна. Хэдийгээр эрдэмтдийнхээ санал бодлыг зайлшгүй сонсох хэрэгтэй ч гэлээ энэ янзаараа байвал МУИС-д бурхан байтугай чөтгөр ч тогтох аргагүй болох нь ээ...
2012 оны сүүлийн 10 хоногт МУИС-ийн ректор С.Төмөр-Очир, МУБИС-ийн ректор Б.Жадамба, АШУҮИС-ийн ректор Ц.Лхагвасүрэн, ХААИС-ийн ректор Б.Бямбаа, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нар ажлаа зэрэг шахуу үүрэг гүйцэтгэгчид хүлээлгэн өгч байсан. Тухайн үед шинэ удирдлага, шинэ бүтцээр ажлаа эхлээд байсан БШУЯ-нд дээрх таван сургуулийн шинэ ректорын сонгон шалгаруулалт явуулах хүндхэн ачаа ирсэн гэхэд болно. Хэдэн сар үргэлжилсний эцэст 2013 оны хичээлийн шинэ жилийн ихэнд бүх сургуулийг захиралтай болгож байсан билээ. Харин өнгөрсөн оноос эхлэн дээд боловсролын шинэчлэлийг шат дараалалтай зохион байгуулж, өдгөө чигээ гаргаад зөв замаараа урагшилж байгаа гэхэд болно.Тэгвэл Монгол Улсын хамгийн ууган гэх тодотголтой МУИС-ийн шинэ ректороор А.Галтбаяр томилогдсон ч сургуульд нь түүнийг эсэргүүцэгчид угтан авч АТГ шалгуурахаар өгч байлаа. Томилогдсон цагаасаа эхлэн хамгийн их хэл ам дагуулсан түүнийг Дээд боловсролын шинэчлэл нэрээр багш, эрдэмтдийг ажилгүй болгох нь, сургуулийн төсвөөс хувьдаа идсэн гэх зэргээр багш нар нь илүүтэй эсэргүүцэж байв. Харин А.Галтбаяр энэ бүхнээс залхсан уу, эсвэл өөр шалтгаантай байсан уу эрүүл мэндээрээ шалтаглаж өнгөрсөн оны сүүлээр ажлаа өгсөн. Түүний оронд БСШУ-ы сайдын тушаалаар Дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллаж байсан Р.Бат-Эрдэнийг томилсон билээ.
Тэгвэл тус сургуулийн багш нарын холбоо дахиад л шинэ захирлаа эсэргүүцээд эхэллээ. Р.Бат-Эрдэнийн хувьд одоогоор түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Түүнийг энэ албан тушаалд томилогдоход БСШУЯ-наас тун удахгүй сонгон шалгаруулалтыг албан ёсоор явуулна гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч МУИС-ийн багш нарын холбоо сонгон шалгаруулалт болох хугацааг хүлээж тэвчсэнгүй бололтой Төрийн албаны зөвлөлд хандлаа. Төрийн албаны зүгээс “...Томилгооны асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна. Иймд МУИС-ийн захирлын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг үүрэг болгож байна” гэсэн хариулт өгч БСШУ-ы сайд Л.Гантөмөрт нэг хувийг нь хүргүүлсэн байна.
МУИС-ийн Багш нарын холбооноос Р.Бат-Эрдэнийн гаргаж байгаа шийдвэрүүдийг хууль бус хэмээн үзэж байна. Учир нь МУИС-ийн дүрэмд өдөр тутмын үйл ажиллагааг захирал төлөөлнө гэсэн заалт байдаг аж. Тиймээс төлбөрийн нэмэгдэл, нийгмийн халамжтай холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа нь хууль бус байх вий хэмээн сэрэмжилж байгаа гэнэ. Уг нь Р.Бат-Эрдэнийг БСШУ-ы сайдын тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Тиймээс албан ёсны сонгон шалгаруулалтаар хэн нэгэн захирал болох хүртэл түүний шийдвэр албан ёсных баймаар. Бусад байгууллагад ч ийм л зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл МУИС-ийн багш нарын холбооны зүгээс манай сургуулийн сайн сайхан байдал бидэнтэй холбоотой. МУИС нураад уначихвал, сургалтын чанар нь муудвал маш олон хүнд хамаатай учраас ямар байгаад нь санаа зовохоос аргагүй хэмээн үзэж байна. Тэд өмнөх захирлаа шинэчлэл гэсэн нэрээр будлиантай ажил хийж байна хэмээн буруутгаж байсан бол одоо шинэчлэлийг зөв замд нь оруулаад аваад явах хүн сонгогдоосой хэмээн үзэж байгаагаа хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн байна. Хэдийгээр эрдэмтдийнхээ санал бодлыг зайлшгүй сонсох хэрэгтэй ч гэлээ энэ янзаараа байвал МУИС-д бурхан байтугай чөтгөр ч тогтох аргагүй болох нь ээ...
0 Сэтгэгдэл
2015.06.09
























