Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурал дахин хойшлох нь
Сүхбаатар дүүргийн шүүх “долдугаар сарын 1”-ний хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нарын хэргийг Ганц худагийн урьдчилан хорих төвд өнөөдөр 10:00 цагаас хийхээр товлоод байгаа. Гэвч шүүх хурал дахин хойшлох бололтой. Учир нь, шүүгдэгч НЦГ-ын дарга асан хурандаа Д.Зоригт хэд хоногийн өмнө зүрхний хагалгаанд орсон учир бие нь тааруу байгаа гэнэ. Түүний бие гэнэт муудсан учир өнгөрсөн даваа гаригт хорихын эмнэлгээс Клиникийн гуравдугаар эмнэлэг рүү шилжүүлжээ.

Түүнчлэн шүүгдэгч нар бас өмгөөлөгчгүй болчихоод буй. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболд л гэхэд хамгийн хуульч С.Нарангэрэлийг өмгөөлөгчөөрөө сонгох хүсэлтээ Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд хүргээд байсан юм. Гэвч С.Нарангэрэл түүнийг өмгөөлөхөөс татгалзсан байна. Учир нь, тэрээр МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвсэлээс сонгуульд нэрээ дэвшүүлэхээр болсон тул ямар ч завгүй гэжээ.
Тэгэхээр шүүгдэгч нар өмгөөлөгчгүй, зарим нь бие тааруу гэсэн шалтгаанаар шүүх хуралд очихгүй. Тиймээс шүүх хурал энэ удаад дахин хойшлох нь гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өглөө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан