ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хотын төвөөр явдаг автобусууд өөр замаар зорчино

3А, 3Б шугамын өргөтгөлтэй холбоотойгоор 2015 оны зургадугаар сарын 2-ноос наймдугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаахаас болж нийтийн тээврийн 32 чиглэлийн 420 тээврийн хэрэгслийн зам чиглэл өөрчлөгдөж троллейбусны дөрвөн чиглэлийн 45 хэрэгслийн үйлчилгээ түр зогсоно. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед чиглэлүүд Сөүлийн, Самбуугийн, Жуулчны гудамж, Сүхбаатарын гудамжаар үйлчилгээ үзүүлэх юм байна. Сөүлийн гудамж дахь автозам сэтэлгээний үеэр нэг чиглэлийн 20 тээврийн хэрэгсэл Энхтайваны өргөн чөлөөгөөр, Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх автозам хаах үед бага тойруу, жуулчны гудамжаар есөн чиглэлийн 178 тээврийн хэрэгсэл, Самбуугийн гудамжаар 11 чиглэлийн 112 тээврийн хэрэгсэл, Сөүлийн гудамжаар зургаан чиглэлийн 67 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Мөн Цэцэг төвөөс Улсын их дэлгүүр болон Улсын их дэлгүүрээс баруун дөрвөн зам хүртэлх автозамын хөдөлгөөнийг хаах үед Самбуугийн гудамжаар нийт чиглэлийн 186 тээврийн хэрэгсэл, Сөүлийн гудамжаар долоон чиглэлийн 97 тээврийн хэрэгсэл тус тус үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
Авто зам хаагдахтай холбоотойгоор нийт тээврийн хэрэгслийн тоог зуны хуваарьт шилжүүлэн 20 хувиар бууруулахаар төлөвлөөд байгаа аж. Зам хаагдах үед дараах арга хэмжээг авахаар төлөвлөөд байна. Үүнд, Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах үед Сүхбаатарын гудамж буюу Чингисийн талбайн зүүн талд Засаг даргын тамгын газрын орчим нийтийн тээврийн үйлчилгээний хоёр түр зогсоол гаргана. Түүнчлэн Сөүлийн гудамжаас Чингисийн өргөн чөлөө рүү орох уулзвараар нийтийн тээврийн хэрэгслийг зүүн эргүүлж гурван замын уулзвар болгох ажээ. Тэгвэл жолооч нарын хувьд улсын дугаарын сүүлийн орон тооноос хамаарч хөдөлгөөнд оролцуулж буйг дэмжиж байгаа ч төлөвлөсөн ажлаа цаг хугацаандаа амжуулахыг сануулж байна.

0 Сэтгэгдэл