Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бээжинг зорилоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 6-7-нд Бээжин хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12 дахь удаагийн хуралдаанд оролцохоор тус улсыг зорилоо.  
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ажиглагчийн хувиар ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, гишүүн болон ажиглагч орнуудтай хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ өөрийн улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч мэдээлэл хийх юм. Зохион байгуулагч БНХАУ болон зарим орны төрийн тэргүүн, төлөөлөгч нартай хуралдааны үеэр хоёр талын уулзалт хийж, харилцааны асуудлуудаар санал солилцох боломжтой аж. Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан нь ШХАБ-ын дээд төвшний уулзалт бөгөөд эл байгууллагын үйл ажиллагаатай холбоотой чухал шийдвэрүүдийг гаргадаг учраас манай улс бүс нутгийн энэхүү байгууллагад ажиглагчийн статустай болсноос хойш жил бүр оролцож иржээ.
ШХАБ-ын энэ удаагийн дээд төвшний уулзалтын хүрээнд өнөөдөр “ШХАБ-ын Бизнес форум”-ыг зохион байгуулж байгаа нь энэ жилийн уулзалтын онцлог болж байна. Манай улс ШХАБ-ын хүрээний эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхүү оролцох сонирхолтой байдаг тул энэхүү чуулга уулзалтад Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ахлуулсан албаны болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.
0 Сэтгэгдэл
nutag ruugaa yvjeee yronhiilogch guai
Хамгийн их уншсан