ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Бүтээгдэхүүнээс дээж авах журмаа шинэчиллээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт шалгалтын явцад авах дээжийн хэмжээ, шинжилгээ хийх лаборатори тус бүрээр тодорхой болж, эдгээр журам, зааврыг нийтэд нээлттэй байршууллаа. Ингэснээр байцаагч дээж авах нэрийдлээр их хэмжээний бүтээгдэхүүн авдаг гэсэн сөрөг ойлголт арилж, нөгөө талаар ямар шинжилгээ хийлгэхэд хичнээн хэмжээний дээж лабораторид өгөх ёстой талаар аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө мэдлэгтэй болж байна.
Дээжийн тоо хэмжээ, шинжилгээний үнэ, дээжийг хэрхэн авах, хадгалах, тээвэрлэх, дээжинд тэмдэглэл үйлдэж аж ахуйн нэгж, лабораторид хүлээлгэн өгөх зэрэг харилцааг зохицуулсан заавар мөн шинээр батлагдлаа.
Шинжилгээнд авах дээжийн хэмжээг лаборатори тус бүрээр нэг бүрчлэн тодорхой зааж өгсөн бөгөөд ямар лабораторид ямар үзүүлэлт үзүүлэхээс хамаарч дээжийн хэмжээ харилцан адилгүй байх юм. Нян судлалын шинжилгээнд дээжийг лабораторийн нөхцөлд авах тохиолдолд их хэмжээгээр савлагдсан барааны дээжийн үлдэгдлийг шалгуулагч этгээдэд буцаан олгох талаарх харилцааг тусгасан байна.
Хүнсний үйлдвэрлэлийн орчин дахь гадаргуугийн ариун цэврийг газар дээр шинжилж хариуг нь 1-2 минутын дотор гаргадаг боллоо. Өөрөөр хэлбэл бохирдлын түвшинг өнгө хувирлаар нь тодорхойлж, шар байвал цэвэр, ногоон байвал бага бохирдсон, хар ногоон байвал их бохирдсон гэх мэтээр тодорхойлно гэсэн үг юм.

0 Сэтгэгдэл