ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг хойшлууллаа
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүүхдийн зуслангийн үйл ажиллагаатай холбогдуулж мэдээлэл хийлээ. Манай улсад хүүхдийн 56 зуслан байдгийн 32 нь нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэл бий. Эдгээрийн 22 нь тогтмол ажиллаж, жилдээ 17 мянга гаруй хүүхэд хүлээн авдаг байна.
Хэдийгээр жил бүрийн зургаадугаар сарын 8-наас эхлэн зуслангууд хүүхдүүдээ хүлээн авч эхэлдэг ч энэ жил улаанбурхан өвчний дэгдэлт их байгаагаас үйл ажиллагаа эхлэх хугацааг нь хойшлуулжээ. Энэ хугацаа хэр удаан үргэлжлэх нь улаанбурхан өвчний тархалт буурах эсэхээс хамаарах аж.
Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас жил бүр хүүхдийн зусланд урьдчилсан болон төлөвлөгөөт хяналт шалгалт хийдэг. Өмнөх онд МХЕГ-аас нийслэлийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудад шалгалт явуулахад сайн үнэлгээ авсан зуслан ховор байсан аж. Мөн “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах хяналтын хуудас”-аар зуслангуудын 41.6 хувь нь бага, 41.6 хувь нь дунд, 16.8 хувь нь эрсдэл ихтэй гэсэн үнэлгээ авсан байна. Тиймээс энэ жилээс эхлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 21 аймаг, нийслэлийн зуслангийн удирдлага, менежер, эмч нарт танхимын болон онлайн сургалт зохион байгуулж байгаа аж. Тус сургалтаар ундны усны эх үүсвэрийг хамгаалах, усан сан, бие засах газрыг халдваргүйжүүлэх аргачлал мөн эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зэрэг аргачлалыг зааж өгч байгаа гэнэ.
Өнгөрсөн жил хүүхдийн зуслангууд үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байхад хүүхдүүд хоолноос хордсон. Тиймээс өнөө жил зуслангуудад зохих шаардлагыг хүргүүлэхээ МХЕГ-аас мэдэгдлээ. Мөн эцэг, эхчүүдэд хандаж хүүхдүүдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвд хамруулж зусланд явуулах, хуурамч үзлэгийн хуудас олгож байвал холбогдох байгууллагуудад мэдэгдэхийг хүслээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүүхдийн зуслангийн үйл ажиллагаатай холбогдуулж мэдээлэл хийлээ. Манай улсад хүүхдийн 56 зуслан байдгийн 32 нь нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэл бий. Эдгээрийн 22 нь тогтмол ажиллаж, жилдээ 17 мянга гаруй хүүхэд хүлээн авдаг байна. Хэдийгээр жил бүрийн зургаадугаар сарын 8-наас эхлэн зуслангууд хүүхдүүдээ хүлээн авч эхэлдэг ч энэ жил улаанбурхан өвчний дэгдэлт их байгаагаас үйл ажиллагаа эхлэх хугацааг нь хойшлуулжээ. Энэ хугацаа хэр удаан үргэлжлэх нь улаанбурхан өвчний тархалт буурах эсэхээс хамаарах аж.

0 Сэтгэгдэл