АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Чингис хааны мэндэлсэн өдөр Монгол бахархалын өдөр боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсний 850 жилийн ойг энэ оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэхээр болжээ. Энэ шийдвэрийг өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргажээ. Чингис хааны мэндэлсэн энэхүү өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрлэхээр тогтжээ.
Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсон ажээ.
Эл 850 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссыг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулж, шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
Харин монголчуудын гутамшигын одор боллоо . Бид арчаагуй оодгуйгээ мэдрэз одор
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсний 850 жилийн ойг энэ оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэхээр болжээ. Энэ шийдвэрийг өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргажээ. Чингис хааны мэндэлсэн энэхүү өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрлэхээр тогтжээ. Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсон ажээ.
Эл 850 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссыг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулж, шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
Л.Номин
0 Сэтгэгдэл
2012.11.16
























