ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Канад эр шуудангаар 5 кг кокаин илгээхээр оролджээ

Канадын Торонто хотын нэгэн эр шуудангийн илгээмжээр нэлээд хэдэн кг хар тамхи илгээхийг оролдсоныг цагдаагийнхан саатуулсан байна. Таван кг кокаин, нэг кг кетамин багласан илгээмж дэх хар тамхи 550 мянган канад доллараар үнэлэгдэж байна. Баглаа бүр дээр нь Давидын од бүхий тэмдэг дарсан илгээмжээс чинжүү үнэртэж байсан нь үнэрч нохойнд баригдахгүйг бодсон хэрэг байх гэж цагдаагийн байцаагч Хоуи Пейж хэвлэлд мэдээлжээ.
Илгээмжийг Альберт мужийн Эдмонтон хот руу илгээхээр шууданд өгсөн ч нэг л сэжигтэй санагдахаар нь цагдаагийнхныг дуудсан байна. Гэтэл энэ үеэр нөгөө Эн Танг Лай гэгч эр дахиад нэг илгээмж өгөхөөр шууданд эргэн ирэх таарч саатуулсан байна. Цагдаагийнхан түүний гэрт нэгжлэг хийх үеэр 175 мянган канад доллар байхыг илрүүлжээ.

0 Сэтгэгдэл