Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ
ХЗДХ-ийн сайдыг танилцуулах саналыг УИХ-аар хэлэлцсэнгүй
Сэлбэ голын эргээр 2 метрийн өргөнтэй явган хүний зам барина
Аравдугаар сар-Хөхний хорт хавдартай тэмцэх сар
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Тайлбаргүй
Монголын баг тамирчид “Гоёл Кашмер”-ийн ёслолын хувцсаар “Милан–Кортина 2026” өвлийн олимпын нээлтэд алхана!
Биднийг бас хөөх үү? Бид олуулаа
Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө
ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙН ГЭРЭЭТ КОМПАНИУДАД ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙВ
Барон Мянгуужны удмын орос эр өвгийнхөө тухай кино зохиол бичжээ

Германы алдартай дэгс яриач эр Барон Мюнхгаузен / Мянгуужин /-ы удмын орос эр Нагово-Мянгуужин өөрийнхөө өвгийн тухай шинэ кино зохиол бичсэнээ энэ тавдугаар сарын 11-нд тохиосон түүний төрсний 295 жилийн ойгоор зарлалаа.
Адал явдалт, уран сайхны энэ киноны зохиол Марк Захаровын “Энэ чинь л Мюнхгаузен шүү дээ” гэдэг киноноос огт өөр хэмээн Оросын Ессентукид амьдардаг Владимир Нагово-Мюнхгаузен “Интерфакс” агентлагт ярьжээ.
Нагово-Мюнхгаузены хүүхэлдэйн кино болгон хийх гэж байгаа энэ зохиолоор бол залуухан Карл Фридрих Иероним фон Мюнхгаузены адал явдлыг улам тод томруун харуулах гэнэ. Гэхдээ Владимирын 2005 онд бичсэн “Залуу барон Мюнхгаузений адал явдал” кино бас л хэвлэх үйлдвэрийн ширээн дээр хэвтэж байгаа юм.

Владимир Нагово-Мюнхгаузен өөрийгөө алдарт худалчийн удмын хүн гэдгээ батлуулахаар 2004 оны арванхоёрдугаар сард шүүхэд хандаж, барон Мюнхгаузен 1738-1739 онд Петербургт байхдаа оросын гүнгийн авхай Голицынатай уулзаж байсан. Тэгэж байгаад хатагтай гэр бүлээс гадуур хүүхэд гаргаснаа хэл амнаас дайжуулж казак атаман Наговицынд өргүүлсэн юм. Тэр удам үргэлжилсээр байгаа нь би хэмээн баталжээ. Ингээд Прохладный хотын районы шүүхээр түүнийг “Иероним фон Мюнхгаузены түүхэн овгийг эзэмшигч” гэж баталж, үүний дагуу 2005 оны гуравдугаар сарын 11-ний өдөр түүнд Нагово-Мюнхгаузен овогтой Владимир гэсэн ОХУ-ын паспорт гардуулсан юм байна.

Герман үлгэрийн баатар, домог болсон Карл Фридрих Иероним фон Мюнхгаузен 1720 оны тавдугаар сарын 11-нд германы Ганноверийн орчим төрсөн юм. Тэрээр оросын армид алба хааж, тэр ч бүү хэл хүндэт харуул командалж, Орост ирэх үеэрээ ирээдүйн хатан хаан хоёрдугаар Екатеринатай уулзаж байсан гэдэг.
Албанаас чөлөөлөгдсөнийхөө дараа барон Мюнхгаузен нутагтаа очиж Ганноверийн дэргэд суурьшжээ. Энэ л үеэс түүний цэргийн болоод ан авын тухай алдарт “бүтээлүүд” нь олонд түгэж өөрөө алдаршиж эхэлсэн гэдэг. Өөр нэг хувилбараар бароны алдарт дэгс яриануудыг зохиолч Рудольф Эрих Распе сонсоод олонд түгээсэн гэсэн яриа ч бий.
ёстой мянгуужин байна даа......

0 Сэтгэгдэл
2015.05.12