ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Өдөрт хоёр аяга кофе уух нь үхлийн эрсдэлийг 15 хувь бууруулна
Хүн өдөр бүр кофе юм уу, ногоон цай хэрэглэж байх нь гэнэтийн үхлийн эрсдэлийг бууруулдаг гэж Японы Хавдар судлалын үндэсний төв мэдээллээ. Тэд 40-69 насны 90 мянган хүн оролцуулан судалгаа хийсний дүнд ийм дүгнэлтэд хүрснээ нийтэлжээ.
Тэд бас сүүлийн 19 жилд нас барагсдын оношид судалгаа хийж задлан шинжилсэн байна. Судалгаанаас харахад өдөрт нэгээс хоёр аяга кофе уудаг хүмүүсийн эрсдэл даруй 15 хувь бага байгаа нь тодорхой болжээ. Өдөрт уух шингэн зүйлийн хэмжээг бүр 3-4 аяга болгох юм бол эрсдэл бүр 24 хувь багасдаг байна.
Өдөртөө таваас доошгүй аяга шингэн зүйл уудаг дунд болон ахимаг насны хүмүүсийн үхлийн эрсдэл эмэгтэйчүүдэд 13, эрчүүдэд 17 хувь багасна гэнэ.
“Кофе, ногоон цай нь бие организмд хэрхэн нөлөөлдгийг бүрэн төгс судалж чадаагүй байгаа ч ямар ч атугай энэ төрлийн уух юм нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг” гэж Токиогийн их сургуулийн профессор Манами Иноуэ хэлсэн байна.
Өмнөд Солонгосын эрдэмтэд ч бас үүнтэй санал нэгдэж өдөрт 3-5 аяга кофе ууж байх нь судасны хатуурал, зүрхний шигдээс болох эрсдэлээс сэргийлнэ гэдгийг судалгаагаар тогтоосноо хэлж байна.
Хүн өдөр бүр кофе юм уу, ногоон цай хэрэглэж байх нь гэнэтийн үхлийн эрсдэлийг бууруулдаг гэж Японы Хавдар судлалын үндэсний төв мэдээллээ. Тэд 40-69 насны 90 мянган хүн оролцуулан судалгаа хийсний дүнд ийм дүгнэлтэд хүрснээ нийтэлжээ. Тэд бас сүүлийн 19 жилд нас барагсдын оношид судалгаа хийж задлан шинжилсэн байна. Судалгаанаас харахад өдөрт нэгээс хоёр аяга кофе уудаг хүмүүсийн эрсдэл даруй 15 хувь бага байгаа нь тодорхой болжээ. Өдөрт уух шингэн зүйлийн хэмжээг бүр 3-4 аяга болгох юм бол эрсдэл бүр 24 хувь багасдаг байна.

0 Сэтгэгдэл