ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Кембрижийн шинэ гүнжид Шарлотта Елизавета Диана гэсэн нэр өгчээ
Кембрижийн хан хүү Уильям, гүнж Миддлтон нар шинэ төрсөн охиндоо Шарлотта Елизавета Диана гэсэн гурвалсан нэр хайрлалаа хэмээн Кенсингтоны ордпноос мэдээлжээ.
Британийн хатан хаан Елизавета II-ын зээ охин тавдугаар сарын 2-ны бямба гарагийн өглөөний 8,34 цагт мэндэлсэн юм. Охины аав хан хүү Уильяам охиноо төрөхөд хамт байсан бол охины ах хоёр настай Жоржийг дараахан нь аваачиж дүүтэй нь танилцуулжээ.
Охин төрснийхөө дараа 12 цаг болоод гэрээдээ явсан байна. Шинэ охин ынэрний Шарлотта гэдэг нь домгийн нэр бол Елизавета гэдэг нь өндөр эмээгийнх нь нэр, Диана гэдэг бол аавын нь ээж Диана гүнжийг дурсан өгсөн нэр гэнэ. Бяцхан гүнжийг одоо “Кембрижийн эрхэмсэг хатагтай Шарлотта” гэж дуудаж байх юм байна.
Энэ өдрүүдэд Британи даяар шинэ гүнж төрсний баярыг өргөн тэмдэглэж байна. Хатан хаан Елизавета бямба гарагт уламжлалт ягаан пальто, ягаан малгайтайгаа цэргийн парад үзжээ.
Кембрижийн хан хүү Уильям, гүнж Миддлтон нар шинэ төрсөн охиндоо Шарлотта Елизавета Диана гэсэн гурвалсан нэр хайрлалаа хэмээн Кенсингтоны ордпноос мэдээлжээ. Британийн хатан хаан Елизавета II-ын зээ охин тавдугаар сарын 2-ны бямба гарагийн өглөөний 8,34 цагт мэндэлсэн юм. Охины аав хан хүү Уильяам охиноо төрөхөд хамт байсан бол охины ах хоёр настай Жоржийг дараахан нь аваачиж дүүтэй нь танилцуулжээ.

0 Сэтгэгдэл