ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Аугаа их Эх орны дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлнэ
Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойг ОХУ-д тавдугаар сарын 9-нд тэмдэглэнэ. Энэ дайнд оролцож байсан ахмад дайчдад зориулсан хүндэтгэл үзүүлэх ажиллагааг манай улс энэ сарын 8-ны өдөр ёслон тэмдэглэх гэж байна.

Уг ажиллагааг нийслэл хот Улаанбаатарт тэмдэглэх бөгөөд Нийслэлийн цэргийн штабаас зохион байгуулна. Ёслол, хүндэтгэлийн ажиллагааны тухай Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар өнөөдөр Хангарьд ордны хурлын танхимд мэдээлэл хийлээ. Тавдугаар сарын 8-ны өдрийн 11 цагаас СТӨ-нд Эх орны дайны ялалтын баярт зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт тоглох юм. Энэ ажиллагаанд нийслэлийн иргэдийг өргөнөөр оролцохыг Нийслэлийн цэргийн штабын дарга хэллээ. Мөн өдрөөр нийслэлийн бүх дүүргийн Засаг даргын тамгын газар, цэргийн штаб хамтран дайнд оролцсон ахмад дайчдын гэрээр очиж хүндэтгэл үзүүлнэ. Дүүрэг, дүүрэг дээрээ ч хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх юм гэдгийг бас энэ үеэр мэдээллээ. Эх орны дайнд биеэр оролцсон 200 гаруй ахмад дайчин байдгийн 195 нь нийслэлд амьдардаг байна.

0 Сэтгэгдэл