Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
УИХ-ын гишүүн Л.Гүндалай мартагдсан компаниудаа илчлэв
АТГ-аас УИХ-ын хэд хэдэн гишүүнийг хөрөнгө, орлогын мэдүүлгээ дутуу, худал мэдээлсэн хэмээн буруутгаж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандаад буй. Өмнө нь тус хороонд УИХ-ын гишүүн С.Оюун хөрөнгө, орлогынхоо мэдүүлэгт гарсан зөрчлийн тухай тайлбар өгсөн бол энэ удаа УИХ-ын гишүүн Л.Гүндалай өнгөрсөн оны хөрөнгө, орлогоо тайлбарласан байна.
Тэрээр тайлбартаа “УИХ-ын Ёс зүйн дэд хороонд АТГ-аас тавдугаар сарын 29-нд ирүүлсэн албан бичигт дурдсан нэр бүхий компаниуд нь ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, орлого, ашиг олдоггүй, нэг ч удаа хувьцаа гаргаагүй, ногдол ашиг хуваарилаагүй, санхүү, татварын байгууллагад “Х” тайлан гаргаж өгсөөр ирсэн тул ерөнхийдөө “мартагдсан” компаниуд юм. УИХ-ын 2007 оны 09 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “ХОМ-ийн маягтыг бөглөх зааварчилгаа”-нд ийм компанийг мэдүүлэгт хэрхэн тусгах талаар тодорхой тусгаагүй болно. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 663 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дахь амины орон сууцны газар нь төрийн өмч юм.  АТГ миний 2010, 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг цаг тухай бүрт нь хүлээж авсан атлаа зөрүүтэй мэдүүлсэн гэж УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөхөн 2012 оны тавдугаар сарын 29-нд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол ирүүлсэнд нэг талаар гайхаж байгаа боловч энэхүү тайлбарыг өгч байна” гэжээ.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан